УЛС ТӨР

Б.Мөнхбаатар: Геодезийн тогтолцоо муудсанаас ус зайлуулах хоолойнууд авто зам болсон

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллээ.

Тэрбээр "Хүний нүдэнд харагддаггүй, олон зүйлийн ол үндэс болсон энэ хуулийг ийн өргөн барьснаар Газрын тухай багц хуулийг бүрэн өргөн бариад байна. Энэ хуульд 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг нь өргөн барих шаардлагатай болсон.

Геодези нь үндсэндээ улс орны хөгжлийн суурь байдаг. Үүнд тулгуурлаж томоохон төсөл, барилгын ажил явдаг. Улаанбаатар хотод геодезийн 360 цэг тэмдэгт байдгийн тал орчим нь устаж алга болсон. Өндөржилт байхгүй болсонтой холбоотой ус зайлуулах хоолойнууд авто зам болоод хувирчихсан байх жишээтэй. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн чиглэлд сайжруулалт хийгдсэн. Тогтолцоог нарийн болгосон. Хэн төлөвлөх, хяналт тавих вэ гэх мэт. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг мөн тусгаж байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 13:44

Өөрсдийнх нь болон хот төлөвлөлт орчин үеийн суурьшил тэлэлттээ "гүйцэхгүй, шаардлага хангахгүй" байгаад гол АЛДАА байх шиг !!!
Геодез гэх мэтээр төөрөгдөл үүсгэж хариуцлага хүлээхгүй эзэнгүйдүүлэн өнгөрөх хэрэг үү?

Зочин
Зочин
2022-08-17 14:57

Сайд уул нь мундаг бас зөв хүн. Даанч энэ хүрээлэн буй хүмүүс нь үнэхээр чамлагдахаар байгаа нь харамс####тай. Гёодезийн аргачл####, зураг төсөв зохиох төлөвлөх ажил ####ь 1970 оны үеэс урагш ахиахгүй байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x