УЛС ТӨР

Ховдын Засаг даргаас чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын ХӨРӨНГӨ 737 саяар ӨСЖЭЭ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан, Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.

Түүний хөрөнгийг анх мэдүүлж байсан 2017 оноос 2021 он хүртэл хэрхэн өссөнийг харьцуулан хүргэе.

  • ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 6,9 сая байсан бол 2021 онд 12,5 сая болжээ
  • ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017 онд 8 сая байсан бол 2021 онд 10,2 сая болжээ
  • ОРОН СУУЦ: 2017 онд 75 сая байсан бол 2021 онд 195 саяын орон сууцтай болсон байна.
  • МАШИН: 2017 онд 198 саяын автомашинтай байсан бол 2021 онд 532 сая төгрөгөөр үнлэгдэх таван автомашинтай болжээ.
  • ГАЗАР: 2017 онд 10 сая төгрөгийн газартай байсан бол 2021 онд 155 саяын газартай болжээ.
  • МАЛ: 2017 онд 94 сая төгрөгийн 2021 онд 198,7 сая төгрөгийн үнэ бүхий үхэр болон адуутай болсон байна.
  • ҮНЭТ ЭДЛЭЛ: 18 сая
  • ХАДГАЛАМЖ: 2017 хадгаламжгүй байсан бол 2021 онд 16 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.
  • АВЛАГА: 2021 онд 182 сая төгрөгийн авлагатай болжээ.
  • ЗЭЭЛ: 2017 онд 40 саяын зээлтэй байсан бол 2021 онд 54,1 сая болжээ.
  • КОМПАНИ: Эрдэс таван толгой ХК-нд 5360ш хувьцаа эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлсэн байна.

Түүний анх мэдүүлж байсан 2017 ХОМ-ийг, хамгийн сүүлд мэдүүлсэн 2021 оныхтой харьцуулж үзлээ. Ингэхэд түүний ОРЛОГО биш ХӨРӨНГӨ хэд дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, орон сууц 120 саяар, автомашин 334 саяар, газар 145 саяар, мал 14 саяар, үнэт эдлэл 18 саяар, хадгаламж 16 саяар тус тус нэмэгджээ. Эдгээр хөрөнгөнүүдийн нийлбэр 740 гаруй сар төгрөг болж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхан огцоруулах болохоор их идсэнийн гайхаад байдаг, хариуцлага гэж алгаа

Зочин
Зочин

Энэ төрийн нүүр царай. Суганы үс бууны ноход нь ийм байхад дээд нөхдүүд ч

Зочин
Зочин

Одоо боль!!! Шоронгүй салж эхнэр хүүхэдтэйгээ зугаац!!!! Илүү ихийг хүсэхгүйгээр дарга нарт хууль үйлчилдэггүй сайхан үеийг ашигла!!!! Өмхий албан тушаалд зууралдаад маргааш цаг эргэвэл шоронд өлгөгдөнө!!!!!!

Иргэн
Иргэн

Аймгийн дарга хүн, тэр тусмаа МАН-ын хүн иймэрхүү юм идэхэд яадаг юм.Бүү сүржигнэцгээ. Гадныхантай нийлээд бүхэл бүтэн алтан уул идчихсэн Сү.Батболдыг хэн ч яах ч үгүй байгаа биздээ.

Ховд
Ховд

Чадвахгүй Бат дайчин Зол дайчин ХХК иудад тендер өгч дундаас нь их зоос хулгайлсан шүү...

Холбоотой мэдээ

Back to top button