УЛС ТӨР
Х.Баттулгын АН маргааш Их хурал хийж, УДШ-ийн асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар батламжилна гэх агуулгатай Их хурал дөрөвдүгээр сард болсон. Харин УДШ бүртгэж аваагүй.
Тэгвэл маргааш буюу наймдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан нам дахин Их хурал хийх юм байна. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалаас тодруулахад "Өмнө нь хийсэн Их хурлаа үргэлжлүүлнэ гэж ойлгож болно. Урьдын хурал дуусаагүй, завсарласан. Хурлаар УДШ-ийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
Нэг хэсэг дарагдсан Х.Баттулга ба АН-ын асуудал ийн намрыг угтан өрнөж эхэллээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yar l daa tulgaa
оросын тавиул гөлөгнүүд