УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ нийт сайд нарынхаа 75 хувьд давхар дээл өмсгөх үү

Ирэх долоо хоногийн даваа гарагт ээлжит бус чуулган зарлан товлоод байна. Энэ намрын улс төр үндсэндээ ирэх долоо хоногт эхлэх нь. Гэхдээ сайдын суудлаас буух, сайд болох амбицтай хүмүүсийн уур амьсгал Төрийн ордон хавиар ширүүхэн байна.

Ингэхдээ хэний сайд нарыг явуулж, хэнийх нь үлдэх вэ гэдэг сэдэв чухалчлан яригдаж буй. У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, Л.Оюун-Эрдэнийн, бусад амлалтын квот тэргүүтэй холимог баг гэсэн бүтэцтэй Засгийн газрын бүтэц ямартай ч задрах нь тодорхой.

Тодруулбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн яг хүссэн, тохирсон сайд нар шинээр томилогдоно. Ерөнхий сайд нийт сайд нарынхаа 75 хувьд давхар дээл өмсгөх үү гэдэг асуулт байна. Ямартай ч МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөө ч тодорхой хэмжээнд орно. Түүний багийн сайд нар шинэчлэгдэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн андууд чөлөөлөгдөх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найзууд Г.Ёндон, Л.Халтар, Г.Сайханбаяр нарыг явуулна, тэдэнд ч үлдэх амбиц, зориг үлдээгүй.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүмүүс болох С.Амарсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар нар явж, генсекийн багийн хоёрдугаар ээлжинхэн орж ирэх нь тодорхой. Генсекийн баг дотор сэлгээ хийх маягаар түүнтэй тохиролцох юм.

З.Мэндсайхан, Б.Батцэцэг явж, дараагийн сонгуульд бэлдэж тойргоо усална.

Эдийн Засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар давхар дээлтнүүд түр орлон гүйцэтгэж байгаа билээ.

Дээрх арван сайдын орон тоо лав сулрах нь. Тэдэн дээр Х.Нямбаатар, Б.Жавхлан тэргүүтэй баруун гаруудаа суудал сэлгэх, хэвээр үлдээх замаар 18 сайдынхаа 12-13-т нь буюу 75 хувьд нь давхар дээл өмсгөх прогноз харагдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-08-19 09:43

З####уучуудаар танхимаа бүрдүүлэх хэрэгтэй дээ.Тэгэхдээ с####бартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц л КАНДИТАТ л хэрэгтэй. Зарим нэрээ бичүүлээд байгаа аваргуудыг харахаар ЗГ-ынхаа , намынхаа эсрэг аймаар муухайгаар УИХ дээр янз бүрээр хэлж байсан нөхөд байх юм. Тойрогтоо олигтойхон ажиллаагүй нөхдүүд л сайд болно, болчихлоо гээд л бичүүлэх юм яасан хандаггүй амбиц вэ. Яамдаас суд####гаа аваад л хэн сайн ажиллаж байгааг нь томилочих л доо. Дэд сайдууд,Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын дарга нар гээд зөндөө л с####бараа мэддэг боловсон хүчинтэй нам шүү дээ. Заав#### давхар дээл өмсүүлж дар####тыг ихэсгээд яахнав дээ.Тэд чинь ажил хийдэггүй л хүмүүс шүү дээ. Ганцхан л ажилтай дахин УИХ-ын гишүүн болох вэ гэдэг ингэхийн тулд одоо л цэгцэрч байгаа яамдын ажлыг чинь САМРАХ шиг болно. Дараагийн сонгуульд ажиллах өөрийнхөө хүмүүсийг оруулаад ирнэ нөгөөдүүл с####барынхаа А -г ч мэдэхгүй нөхдүүд төрийн ####бан хаагчдыг х####на солино шахна дарамтлана ингсээр байгаа д л төрийн ####баны нэр хүнд унахаас гадна төрийн ажил явахаа болиод олон жил давтагдсан энэ тогтолцоог өөрчлөх цаг хугацаа болсоор нилээд хугацаа өнгөрөөд байна даа.

Зочин
Зочин
2022-08-19 10:17

Zow zow unench shudargaaar ajil hiihgvi bgaa nohdiiig selgeh heregtei

Зочин
Зочин
2022-08-19 11:51

Сайхан х####ааад өг

Зочин
Зочин
2022-08-19 13:42

ингэж нэг эргэлт с####хи оруулж шинэчилсэн дээрээ

Зочин
Зочин
2022-08-22 14:37

Одоо бас л хуучинаа давтахнээ дээ ийм байдлаар хөгжихгүй ард иргэд улам л ядуур####даа орох юм байна л даа

Зочин
Зочин
2022-08-22 14:38

Ulsaasa bayn olon hulgaichtai tur zasag

Зочин
Зочин
2022-08-22 14:39

Та нарын давхар Дээл яахав М####чид Хэцүүдэж Эр Хүн уйлаж бна.Тэрбумын Луйварчид.да нэг т####д.н оруул.??.Oyunэрдэнэ Чи битгий Том том бүлт үсээрээд бай.??.Нэг бол иш 50 сая.ч гэх шиг Чи Эрүүл.үү.??Огцор.??

Зочин
Зочин
2022-08-22 14:39

Tsetsiinhee buruu shiidweree hvchingvil bolgoj bj said naraa shiid tsets chini chinii tald buruu shiidwer gargaj ard tvmeng hohirooj ba tsetsiin zunug Odbayr tergvvtniig ogtsruulah shaardlagatai

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x