УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар мэдээллээ.

Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг гэх тооцоо бий. Үүнээс 14 их, сургуульд нь 108 мянган оюутан суралцаж байна.

Тэгэхээр шаардлага хангасан их, дээд сургуулиудыг үлдээх бодлого баримтална. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг их, дээд сургуулиуд байна. Улмаар төгсөгчид ажилгүй болдог нийтлэг асуудал гарч байна" гэлээ.

Улмаар Засгийн газрын тогтоолоор 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар их, дээд сургуулийн тоо 67 болж буурч байгаа талаар мэдээллээ.

БҮР ТОДРУУЛБАЛ: 13 их, дээд сургуулийг хаасан бол найман их, дээд сургуулийг төрийн өмчийн их сургуулиудад нэгтгэжээ.


Дараах 13 их, дээд сургуулийг хаасан:

  • "Газарчин" дээд сургууль
  • "Зүүн хүрээ" коллеж
  • "Маргад" дээд сургууль
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  • "Номэра" дээд сургууль
  • "Рафлес" ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
  • "Түшээ" дээд сургууль
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  • Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
  • Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Дээрх сургуулиудад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байсан.

Дараах найман их сургуульд бусад боловсролын байгууллагуудыг нэгтгэсэн:

ШУТИС-ийн харьяанд:

  • “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль
  • Политехникийн коллеж

МУИС-ийн харьяанд:

  • Завхан аймаг дахь салбар сургууль
  • Ховдын их сургууль
  • Дорнодын их сургууль
  • Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль
  • Улаанбаатарын их сургууль

ХААИС-ийн харьяанд:

  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Баянхонгор аймаг дахь салбар сургууль

АШУҮИС-ийн харьяанд:

  • Говь-Алтай аймаг дахь салбар сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Дорноговь аймаг дахь салбар сургууль

МУБИС-ийн харьяанд:

  • Архангай аймгийн багшийн сургууль
  • Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Монгол Улсын Консерваторын харьяанд:

  • Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд:

  • Цэргийн хөгжмийн политехникийн коллеж
  •  Батлан хамгаалахын МСҮТ

Дотоод хэргийн их сургуульд:

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 11:46

ЯГ ЗӨВ ИНГЭЖ ЧАНАРГҮЙ СУРГУУЛУУДЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-08-19 11:47

12 yumuu 21 yumuu?????? Unen medeelel uguuchee!!!!!!

С Хүрэлтогоо
С Хүрэлтогоо
2022-08-19 12:04

Бие тамирын хувийн сургуулиуд зөндөө байгаа шүү дээ Захирл тарг####аад гутлаа ч үдэж чадахгүй болтлоо хүүхдүүд даоамтлаж байгаа их юм бий шүү Сайн ш####гах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-19 12:07

Ашгүй дээ. Хөдөө бүсгүйчүүд олширч, дээд боловсролын үнэмлэхтэй м####нууд хотод цөөрөх нь

Зочин
Зочин
2022-08-19 13:37

Баячуудын хүүхдүүд явдаг дунд сургуулиудыг улсын сургууль болгомоор юм

Зочин
Зочин
2022-08-19 13:39

МСҮТ ыг дэмжиж,чанаргүй хуурамч их дээд сургуулиудыг хаав#### улс хөгжинө шүү. Дипломноос цаашгүй юу ч мэдэхгүй чадахгүй з####уус олширлоо

Зочин
Зочин
2022-08-19 15:25

Мөнгө аваад ямар ч чадваргүй хүмүүс гаргаж байна Дээр хүүхэд харах үйлчилээний хүмүүс шинжилгээ сайн авах хэрэгтэй Уушиг болон сүрьеэтэй хүмүүс ажиллаж байгааг ариун цэвэрийг маш сайн ш####гах хэрэгтэй

11111
11111
2022-08-19 15:30

Zuv

Зочин
Зочин
2022-08-19 16:47

Чанаргүй ийм сургууль олон бна.маш зөв ####хам хийлээ.зөв зөв.монголд 10 чанартай их сургууль байхад ханг####ттай.сайдад баяр хүрэгэё.монголын 90 хувь нь сан#### нэг байна.дахиад 60 чанаргүй сургуулийг цуц####.тэгж байж чанартай мэдлэг боловсролтой боловсон хүчнүүд төрж гарна.

Зочин
Зочин
2022-08-20 07:35

Маш зөв.

irgenIrgen
irgenIrgen
2022-08-20 19:57

UIH gishuud ihenh n chanargui.oligtoi bagsh ch baij ih.deed surguuliar ###chdiin mungiig tataj bga .Tusgai erhiig n has.Ysnii surgan humuujuulegch.meregjiliin bagshtai surguuli huviin uomnuudad barag bhgui.Her nuuriig bodohgui shuud has

Зочин
Зочин
2022-08-21 06:30

Барилга технологийн коллеж оюутны тэтгэжийн мөнгийг зашихаа болиочнн

Зочин
Зочин
2022-08-22 02:43

Тийм ээ өөр чанаргүй зөндөө сургууль байгаа хувийн зөв шийдвэр бна
Мөн ажилгүй болж байгаа багш нарын ш####г####т аваад багшлах эрхийн өгөөд ажил байр гаргаж өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-24 16:07

Өөр олон сургуулийг хасах хэрэгтэй.УИХ-ЫН ГИШҮҮДИЙН хамаар#### бүхий олон сургууль байгаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x