НИЙГЭМ

ТАНИЛЦ: Төрийн өмчийн дараах их, дээд сургуулиудыг нэгтгэлээ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Энэ үеэр төрийн өмчийн найман сургуульд зарим их, дээд сургуулиудыг нэгтгэсэн талаар мэдээллээ.

Дараах их, дээд сургуулиудыг ШУТИС, МУИС зэрэг төрийн өмчийн их сургуульд нэгтгэжээ.

ШУТИС-ийн харьяанд:

  • “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль
  • Политехникийн коллеж

МУИС-ийн харьяанд:

  • Завхан аймаг дахь салбар сургууль
  • Ховдын их сургууль
  • Дорнодын их сургууль
  • Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль
  • Улаанбаатарын их сургууль

ХААИС-ийн харьяанд:

  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Баянхонгор аймаг дахь салбар сургууль

АШУҮИС-ийн харьяанд:

  • Говь-Алтай аймаг дахь салбар сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Дорноговь аймаг дахь салбар сургууль

МУБИС-ийн харьяанд:

  • Архангай аймгийн багшийн сургууль
  • Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Монгол Улсын Консерваторын харьяанд:

  • Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллеж

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд:

  • Цэргийн хөгжмийн политехникийн коллеж
  •  Батлан хамгаалахын МСҮТ

Дотоод хэргийн их сургуульд:

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой зөв болж бүтэхгүй бааахан их сургуулиуд байснаас энэ нь дээр

Зочин
Зочин

Ингэж хэмээн чанарыг сайжруулж хүчирхэг боловсон үеүүдийг бэлтгэж гаргах хэрэгтэй

Болд
Болд

Просто молодец

Иргэн
Иргэн

Сайд зөв бодлого барьж байна. Мөнгөний төлөөх чанаргүй хувь сургууль шиг садаа алга байлаа шүү..
Ард иргэд хүүхэд багачуудыг оюун санаа сэтгэл зүй зардал мөнгөөр нь олон жил сэгсэрч сэгсэрч төгсгөсөн нэр зүүгээд ажилын байр олдоно уу байна уу падгүй хаяж байлаа даа.
Одоо маш нягт төлөвлөлт хэрэгтэй ойрын жилүүдэд нэн шаардлагатай ямар ямар мэргэжилийн боловсон хүчин хэрэгтэй байна.
Хүн амын өсөлттэй уялдуулан сургууль цэцэрлэг олноор байгуулах хэрэгтэй болж байна.
Цэцэрлэгийн багш Бага ангийн багш сувилагчид гээд.
Байгаль хамгаалах ногоон хөтөлбөр гээд мөнхийн л хүн хүч чадварлаг мэргэжилийн итх хэрэгтэй нь ойлгомжтой.

Зочин
Зочин

газарчинг муис руу шилжүүлэх хэрэгтэй

11111
11111
Reply to  Зочин

Газарчин татан буулгасан байна.

Уншигч
Уншигч

ЗӨВ.Газарчин мэргэжлийн бус хүмүүс байгуулсан сургууль олон жил тэссэн

Д Баярсайхан
Д Баярсайхан

Баярлалаа,зөв, худлаа ядарсан иргэдээс мөнгө нэхэж, чанаргүй сургуулиа цөөлсөнд. Ирээдүйгээ зөв бэлдье !?

Зочин
Зочин

АШУҮИС- ийн харьяанд энэ 3 сургууль угаасаа л байсан, магадлан итгэмжлэлд орохыг ч хүсдэггүй, нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдийн попорлын нөмөрт л байдаг биз дээ. Өөрсдөө ч ахиж дэвшихийг хүсдэггүй, бараг хаасан нь дээр дээ…..

Зочин
Зочин

Муис одооч ачаалалаа даахгүй оюутнуудаа хохироож байхад юу вээ ёстой тэнэг юм хийж бна сайдаа муисаа өөд нь татах биш улам дордуулж бнашдээ

Bat
Bat

Zob

Холбоотой мэдээ

Back to top button