НИЙГЭМ

ХАРВААЧДЫН ШИНЖИЛГЭЭ: 16 сорьцоос допинг илрээгүй

Энэ жилийн Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр, нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Өчигдөр /2022.08.22/ Үндэсний бөхийн салбар хорооноос 64 бөхийн нэгээс допинг илэрснийг мэдэгдсэн.

Бид Монголын Үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяртай холбогдож, 16 харваачийн шинжилгээний хариуг тодрууллаа. Ингэхэд "16 харваачаас допингийн ямар нэгэн төрлийн бодис илрээгүй" гэлээ.

Ташрамд сонирхуулахад:

  • 2003 оноос эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй харваачаас
  • 2015 оноос эхний таван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй харваачаас
  • 2022 оноос эхний найман байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй харваачаас шинжилгээ авч, сорьцыг БНСУ руу илгээн шинжлүүлж буй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 12:21

Аштай юу дааа. Ингэж харваач бөхөөө үнэ цэнэгүй болгож үл хүндлэл үзүүлээ ч дээ

Зочин
Зочин
2022-08-23 12:38

Ийм л байх учиртай юмсан

Зочин
Зочин
2022-08-23 14:01

ланд 300 3 өрөө байр авахгүй бол хаваж яадгийн ккк

Зочин
Зочин
2022-08-23 16:46

Сурчидаас тиим юм илрэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button