
БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ээлжит ХХ их хурал Бээжин хотноо маргааш /2022.10.16/ эхлэх гэж байна.
Дэлхийд 2022 онд төлөвлөгдсөн сонгуулиудаас хамгийн чухал нь болох эл үйл явдлын талаар eguur.mn өмнө нь “Монголд ч хамаатай БНХАУ-ын сонгууль”, "ХКН-ын XX их хурал: Ням гарагаас өмнө мэдэх ёстой зүйлс" хэмээх хоёр нийтлэлийг бэлтгэн хүргэж / энд, мөн энд дарж үзнэ үү/ байсан.
Энэ удаад, их хурлын босгон дээр сүүлийн үеийн мэдээллүүдийг дахин нэг "базах"-аар шийдлээ.
Учир нь их хурлаас тус улсын улс төрд шинэчлэл хийгдэх хүлээлт байгаа бөгөөд энэхүү шинэчлэлээс түнш орнуудтай харилцах харилцаанд өөрчлөлт гардаг юм.
Мөн өрнөдийнхөн янз бүрээр тайлбарлан бичиж буй "0 ковид" бодлогоос болж эрх баригч намын их хурал түүхэндээ анх удаа ард иргэд нь тав тухгүй байдалд эхэлж байгааг хэвлэлүүд онцолж байна.
"ЭРГЭЛЗЭЭТЭЙ" МЭДЭЭЛЭЛ БУЮУ БАРУУНЫХАН БУЖИГНУУЛАХЫГ ОРОЛДОХ УУ
БНХАУ-ын Коммунист намын их хурал, яг нарийндаа сонгууль нэгхэн хоногийн дараа эхлэх гэж байхад ВВС агентлагийн цахим хуудасны төвд "Хятад Ковид: Намын их хурлын өмнө Ши даргыг эсэргүүцсэн ховор тохиолдол" хэмээх гарчигтай нийтлэл өлгөөтэй байна. Гүүрэн дээр утаа гарч буй нэгэн бичлэгийг уг нийтлэлд хавсаргаж хүч оруулаад "БНХАУ-д "0 ковид" бодлогоос болж ард иргэд туйлдаж байгаа, улмаар хэсэг бүлэг нь намын их хурлын өмнө Бээжин хотод эсэргүүцлээ илэрхийлсэн ч хууль хүчнийхэн нэн даруй тараасан" гэх агуулгатай мэдээ оруулсан байна.
Дотор нь тэдгээр иргэд "Бид ковид тест биш хүнс, хязгаарлалт биш эрх чөлөө, худал хуурмаг биш, нэр төр, соёлын хувьсгал биш, шинэчлэл, манлайлагч биш, сонгууль хүсэж байна. Бид боол биш, иргэн байхыг хүсэж байна" хэмээн бичсэн байсан гэнэ. Тэр байтугай "Сургууль, ажил хаях, дарангуйлагч, үндэсний урвагч Ши Жиньпинийг зайлуулах"-ыг уриалж байсан гэх.
Тавьсан бичлэг нь утаанаас өөр зүйлгүй, зураг нь хэдэн цагдаа нараас өөр эсэргүүцлийн хөдөлгөөн гэх юмгүй энэ мэдээлэл Хятадад иргэдийн дургүйцэл асар их байгаа ч гаргаж ирж чадахгүй даруулаад байна гэсэн утгатай байна.

Барууныхан улс орнуудыг "бужигнуулахдаа" урьдчилаад иймэрхүү мэдээлэл цацаж байгаад хийдэг. Дээр дурдсан мэдээлэл нь дэлхий нийт эхлээд итгэдэг байснаа одоо бүгд мэддэг, таньдаг болсон тэрхүү технологио БНХАУ-д хэрэгжүүлэх гэж оролдох нь уу гэсэн таамгийг төрүүлж байна.
МОНГОЛД ЭЛЭГТЭЙ ДАРГА НАР СОЛИГДОХ УУ
Хурлаар хэлэлцэх асуудал, өөр бусад холбоотой мэдээллийг өмнөх хоёр нийтлэлээр хүргэсэн тул энэ удаад сонгуулийн үр дүн манайд хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг агуулгад уншигчдынхаа анхаарлыг хандуулаад өндөрлөё.
Хурлаас №1 удирдагч суудалдаа хэвээр үлдэх ч №2 буюу Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян солигдоно.
Өндөр төвшний удирдагч хөдлөхөд шууд удирдлаганд нь байдаг төрийн байгууллагын улдирдагчид дагаад солигддогийг манайхан одоо мэддэг болсон. Түүнчлэн ганц Ли Көцян солигдохоос гадна ерөөс БНХАУ-ын төрийн эрх мэдлийн шатлал, захиргааны бүтцэд шинэчлэл явчих магадлал байгаа талаар хэвлэлүүд бичиж буй.
БНХАУ хэдий төрийн залгамж чанар сайтай ч шийдвэрийг дарга гаргадаг. Тиймээс Монголтой харилцдаг дарга нар өөрчлөгдөхөд том гэрээ хэлэлцээрүүдийн араамнаасаа гажихгүй ч тодорхой хэмжээний хөдөлгөөн ордог жамтай. Өөрчлөлт харин эрсдэл үүсгэдэг.
Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний томилгооноос хамаараад ганц Монгол гэлтгүй түнш орнуудын харилцаа, БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх жин нөлөө нь өөрчлөгдөх нь гарцаагүй бөгөөд бүгд их хурлыг анхааралтай ажиглаж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид өөрсдөө ь тусгаар улс шиг байх хэрэгтэй. Манайд элэгтэй дарга гэдэг чинь нөлөөний улсын үзэл баримтлал шүү
Бид өөрсдөө л тусгаар улс шиг байх хэрэгтэй. Монголд элэгтэй дарга гэдэг чинь Хараат улсын л үзэл баримтлал
bugs sain doloo, muu jolbind uhsnii husel
АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХИЙРХЭЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ХЯЗГААРГҮЙ ХҮСЭЛ ТАЧААЛАА Л ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ БАЙЛГААЧ.МӨНГӨ ХАРУУЛЧИХВАЛ ЭХ ОРНОО ХУДАЛДААД БӨГСӨӨ ӨГӨӨД ЗАВААРААД ЯВДАГ ГЭДГИЙГ НЬ ОЛОН УЛСАД МЭДДЭГ ЭНЭ БАЛИАР СЭТГЭХҮЙГЭЭР НЬ ЧАДВАРЛАГ ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙНА.ОДОО МОНГОЛД ҮЛ ХӨДЛӨХ ГАЗАР БАЙР ЭЗЭМШДЭГ ХЯТАД СОЛОНГОС ИРГЭД ЗАМАА АЛДЛАА.МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО ӨӨРӨӨ ЗӨВ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО НЬ ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХАД БОЛНО.ТҮҮНЭЭС БИШ ЯМАР Ч УДИРДАГЧ ГАРСАН ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭ БАРИАД ЯВАХАД БОЛДОГ ГЭДГИЙГ СОЦИАЛИСТ ЗАСАГЛАЛЫН ҮЕД ХАРЛАА ҮЗЛЭЭ.ДЭМИЙ ДОНГОСОХОО БОЛЬЧИХООЧ ЭНЭ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛДЭГ ХЭРЭГСЛЭЛҮҮД ҮНЭН ЗАМБАРААГҮЙ ЮМАА ЮУ ХҮССЭНЭЭ ХУЦДАГ УЛЬДАГ БОЛЖ
Монголд элэгтэй элэггүй гэж ярих нь дэндүү гэнэн боловсролгүй хүмүүсийн сэтгэлгээ ш дээ !
Харин аль зэрэг авторитар, тоталитр, либерал удирдагч гарч ирэх вэ гэж ярьвал өөр хэрэг !
Ха ха монголд элэгтэй дарга нар ч гэх шиг. тэнэгт