Улс төрийн мэдээ

Н.Цэрэнбатыг "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд анх зарласан.

Эл сонгон шалгаруулалтаар томилогдсон З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ингээд түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон байна.

Н.Цэрэнбатын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон билээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Bagabandi guai boliogui yum uuuuuu

Зочинhg hgсм
Зочинhg hgсм

БАГАБАНДИ АА ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ БАЙДАГИЙГ МЭДЭХҮҮ

Khosoo
Khosoo

Yoi...dahiad l neg uls turiin tomilgoo...ter gants baisan engineer zaluu g gargad iim hogiin tomilgoo hiiged OT s dahiad l yum idehndee hurhii...hetsu yuma!

Холбоотой мэдээ

Back to top button