ДЭЛХИЙСонин хачин

Ой санамжаа алдсан эр эхнэртээ дахин дурлаж, хоёр дахиа гэрлэжээ

АНУ-ын иргэн Эндрью Маккензи мотоциклтой явж байгаад осолд орон ой санамжаа алдан, улмаар эхнэртээ шинээр дурлаж гэрлэсэн хотор хувь тавилангийн эзэн гэнэ. ABC 13 энэ талаар мэдээлэв.

Кристи, Эндовю Маккензи гэрлээд 37 жил болжээ. Хос хоёр мотоциклоор аялах дуртай байсан бөгөөд нэг удаагийн аяллынхаа үеэр зам тээврийн осолд орсон байна. Улаан гэрлээр орж ирсэн том оврын машин Эндрью, Кристи хоёрыг мотоциклоосоо 15 метр хол шидэгдтэл хүчтэй мөргөжээ.

“Тэр үед миний толгойд нөхөр минь зүгээр байгаасай” гэхээс өөр бодол орж ирээгүй” гэж Кристи дурссан байна.

Гурав хоногийн дараа ухаан орохдоо Эндрью 1993 он болж байгаа гэдэгт итгэсэн, амьдралынхаа 30 шахам жилийг санахгүй нэгэн болсон байсан аж. Тэрбээр эхнэрээ санаж байсан ч 1993 оноос хойш төрсөн охидоо огт санахгүй байсан аж. Кристи, Маккензи хоёрын харилцаа энэ үеэс дахин эхэлж, улмаар хоёр дахиа гэрлэжээ.

“Би ухаан ороод Кристиг анх харахдаа “Яагаад хөгширчхөв, тэргэнцэрт сууж байгаа нь ямар учиртай юм бол” гэж бодсон хэмээн Эндрью эхнэртэйгээ дахин “учирсан” өдрөө дурссан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button