Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Санал хураахад 10 гишүүн л байна, өөрсдөө газрын наймаанд оролцсон юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр Газрын тухай багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүд хуралдаандаа идэвхгүй оролцож байгаад бухимдаж, үг хэллээ. Тэрбээр "Улс орны байдал хүнд байна. Ийм нөхцөлд ард иргэдээ төлөөлж шийдвэр гаргаж буй УИХ-ын гишүүд, та биднээс их зүйл шалтгаална. Өнөөдрийн хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. УИХ-ын зарим гишүүд сахилга хариуцлагын талаар хөндөж ч эхэллээ.

Газрын тухай маш чухал хууль хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд хаана байна вэ. Өөрсдөө газрын найманд оролцсон юм уу гэдэг шаардлагыг иргэдийн зүгээс тавьж байна. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруй гишүүн үлдсэн байна" гэлээ.

Төгсгөлд нь энэ оны эцэст УИХ-ын гишүүдийн ирцийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ хэмээсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

76гишүүн ихдээд байна ш дээ

Зочин
Зочин

Ирц баихгүи бгаа юум бол буцаах хэрэгтэи шүүдээ ангиин дарга ажилаа саин хии бигии гөлөг царихлаад алх бариад суугаад баи

Зочин
Зочин

Ингэж хуралдаж хэрэггүй байхоо. Хэзээ ирц бүрдэхийг хүлээж хуралд ирэхгүй байгаа хоцорсон гишүүдийг шууд олон нийтэд хүргэх нь зөв.

Зочин
Зочин

Үндсэн ажлаа хийж чадахгүй бол их хурлаас өөрсдөө огцрох хэрэгтэй.

Зочин
Зочин

Ирц нь бүрдэхгүй ажиллах чадамжгүй болсон юмуу Одоо яая гэж байхад УИХ нь хуралдаж чадахгүй боллоо... бүгдээрээ ямар нэгэн байдлаар хэрэгт оролцсон юмуу...мэдэх юм алга байна аа...тайлбар өгөөч ээ

Зочин
Зочин

Шийдвэр гаргах түвшиний албан тушаалтнууд аливаа асуудлаас бултах, хяналт шалгалтад дургүйцэх бухимдах зэрэг нь өөрсдийг нь тухай асуудалд холбоотой гэдгийг нь хэлээд бх шиг бдгийм даа

Зочин
Зочин

Muusai ymnuuud ajlaaa hiigeecheee

Зочин
Зочин

Зандагшатрыг хэн тоохов дээ. Өөрөө Анандбараас хаус бэлгэнд авдаг. Найз нь Монгол багкийг дампууруулж

Холбоотой мэдээ

Back to top button