Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Бостон: 18 төрлийн идэж болдог халбага үйлдвэрлэж байна

Бостонд зарим компаниуд идэж болдог сав, суулгыг олон нийтэд санал болгож байна. Тухайлбал, тус хотын "Edibles by Jack" компани 18 төрлийн идэж болдог халбага үйлдвэрлэдэг ажээ.

Тус халбагаар зоогийн газар, нийтийн хоолны газрууд үйлчилж байгаа хэмээн "CBS news"-д мэдээлсэн байна.

"Edibles by Jack" компанийн хамтран эзэмшигч Чарлтон Бекер энэ талаар "Хүмүүс үргэлж хөгжилтэй, шинэ зүйлсийг хүсдэг. Тиймээс бүтээгдэхүүнийг үргэжл сайжруулж байх хэрэгтэй" гэжээ.

Харин "Bartleby & Sage"-ийн үүсгэн байгуулагч Лесли хэлэхдээ "Бид үүнийг үйлчилгээний гайхалтай арга гэж бодож байна. Та халбага идэж болно. Зөөгчөөс бохир халбага авах шаардлагагүй" гэв.

"Incredible Eats" компанийн хийсэн халбаганаас идсэн талаараа нэгэн хүн хуваалцжээ. Тэрбээр "Уг халбага олон янз байдаг. Шоколад, ваниль, чинжүү, хар перц гэх мэт олон төрлийн амттай. Энэ тийм ч муу зүйл биш. Яг л жигнэмэг шиг" хэмээн тодорхойлсон байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button