Барын дайралтаас сэргийлэн тогтоосон онц байдлыг цуцлав

ОХУ-ын Алс Дорнодын Дальнореченскийн дүүрэгт барын дайралтаас сэргийлэн тогтоосон байсан хөл хориог цуцалжээ. Тус дүүргийн хэд, хэдэн тосгонд Амарын бар үзэгдсэн тул өнгөрсөн сарын 26-наас онц байдал тогтоогоод байсан аж.
“Талбай дээр бар явж байсан. Ач охин хараад “Эмээ, хараач, бар явж байна” гэж хашгирсан. Бид түүн рүү харсан. Тэр бас бидний өөдөөс харсан. Тэгээд уйлснаа яваад өгсөн” гэж болсон явдлын талаар Ленино тосгоны нэгэн оршин суугч ярьжээ.
Павлово гэдэг сууринд дээрхээс дутахгүй сонирхолтой тохиолдол болсон аж. Тодруулбал, урилгагүй зочин тосгоны дэлгүүрийг ухаад, тэндээсээ нэг боодол зайдас зууж ирэн нэгэн хөгшний амьдардаг байшингийн довжоон дээр тавьчихаад явсан гэнэ. Тэр хөгшин нь тэтгэвэрээ авч чадаагүйн улмаас хоёр хоног хэлэн дээрээ идэх юм тавиагүй байсан гэнэ.
Онц байдал тогтоосон хугацаанд иргэн сэтгэл хангалуун бус үлдсэн ганц тохиолдол нь нэгэн шувууны аж ахуйн эзэн гэнэ. Бар түүний шувууны байранд нэвтэрч, 100 гаруйг барьчихаад явсан байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.