ДЭЛХИЙСонин хачин

"Attack on Titan": Шинэ бүлгийн постертоо Конниг онцоллоо

"Attack on Titan" анимийн сүүлийн бүлэг маргааш олны хүртээл болох билээ. Тэгвэл албан ёсны эцсийн бүлэг гэгдэх энэ удаагийн бүлгийн шинэ постерыг цацсан юм.

Шинэ постероор Конни Спрингерийн дүрийг онцолжээ.

"Attack on Titan"-ы тусгай эхний анги нь нэг цагийн турш үргэлжлэх нь батлагдсан. Сүүлийн анги хэзээ гарах нь одоогоор тодорхой болоогүй юм.

/Үүнээс цааш спойл агуулсан/

Энэ бүлгийн эхний хагаст дэлхийн сүүлийн хүн төрөлхтний эв нэгдлийг харуулах аж. Судалгааны корпусын амьд үлдсэн гишүүд хоёрдугаар хэсгийн төгсгөлд аюулыг даван туулахын тулд Рейнер Браун болон өмнөх Марлигийн дайснуудтай түр зуурын холбоо байгуулах юм.

Энэ нь Конни болон бусад хүмүүс апокалипсисийг зогсоохын тулд бүх хүчээ дайчлах ажээ. Нэг цагийн турш үргэлжлэх ангид Эрэн дэлхийг сүйрүүлэхийн тулд "The Rumbling"-ийг идэвхжүүлдэг байна. Тоо томшгүй олон үлэмж биетнүүд өөрсдийн замд тааралдсан бүхнээ устгана. микаса, Армин, Жан, Конни, Хана, Рейнер, Анни, Пик болон үхлийн шархтай Леви нар Эрэнийг зогсоох эцсийн тулаанд оролцох ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button