СПОРТ
Роналду “Аль Наср”-ын эхний хоёр тоглолтыг өнжинө

Саудын Арабын “Аль Наср” багт очсон Криштиану Роналду шинэ багтаа энэ сарын 21-нээс нааш тусалж чадахааргүй болжээ. Тэрээр “Манчестер Юнайтед”-д байхдаа тоглолтын дараа өөрт нь дөхөж очсон аутизмтай хүүгийн гар утсыг хага шидсэн үйлдэл гаргаж байсан. Энэ үйлдлийнхээ шийтгэл болгож, “Аль Наср”-ын эхний хоёр тоглолтыг өнжих гэнэ.
Тэрбээр гэрээгээ гэнэт цуцалсан тул Англид шийтгүүлж амжаагүй аж. Ингэснээр энэ сарын 21-нд “Аль Иттифак”-тай хийх тоглолтод л гарах төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.