НИЙГЭМНийгэм мэдээ

Хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг саатуулжээ

Хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсан тээврийг хэрэгслийг саатуулжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 17 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээллийг бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй “Ж” нь тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн, гомдол мэдээллийг шалгаж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button