Нийгэм мэдээ

Маргааш өглөө автобусууд зөвхөн эцсийн цэгээс бус 37 буудлаас зэрэг хөдөлнө

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 06:20 цагаас нэгэн туршилт хийхээр болжээ.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг. Харин маргааш дараах чиглэлийн 37 буудлаас 37 автобус нэгэн зэрэг хөдлөн интервалын дагуу тойрог хэлбэрээр үйлчилгээнд явах юм байна.

Буудал бүрээс автобус үйлчилгээнд гарснаар зорчигчийн урсгал жигд түвшинд хуваарилагдаж, нэг автобусанд суух хүмүүсийн тоо тэнцвэржиж, дундын буудлууд дээр автобус дүүрэх, зорчигч багтахгүй үлдэх зэрэг асуудлууд шийдэгдэнэ гэж төсөөлж байгаа юм байна.

Туршилт үр дүнгээ өгч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдвэл цаашид ачаалал ихтэй чиглэл, бүсэд туршихаар юм байна. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
baagii
baagii

ер нь бол анхнаасаа л тэгж явах естой бмаар юм

Зочин
Зочин

хөөе маш зөв. Одоо л нийтийн тээвэр хариуцдаг дарга нарын толгой маш зөв ажиллаж эхлэв бололтой.

Иргэн
Иргэн

Ажилдаг толгой - ажилд авсан юм уу

Зочин
Зочин
Reply to  Иргэн

аль дээр үед л ийм байсан

Энхболд.х
Энхболд.х

Зөв.туршаад үзэх хэрэгтэй

Bibi
Bibi

Ч-9 geed irdeggui hogiin avtus bn

Zochin
Zochin

Beejind tusgai zamiin avtobus achaalaltai uyed yag ingej yvaad achaalalgui bolonguur zamiin dundaas hunee daraagiin avtobusand shiljuulj suulgaad shugamnaasaa garaad yvchihdag yum bna lee

Холбоотой мэдээ

Back to top button