Баяр тэмдэглээд буцаж явсан төрийн албаныхан осолдож, 53 настай эмэгтэй нас баржээ
Уржигдар буюу гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж явсан төрийн албан хаагч авто ослоор амь насаа алдсан мэдээллийг эх сурвалж өгөөд байна.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн ажилчид энэ сарын 7-ны өдөр хотоос гарч "Тоoрил хааны" амралтад баяр тэмдэглэсэн байна. Харин буцаж ирэх замдаа осолд оржээ.
Гуравдугаар сарын 8-ны өдрийн 00 цаг 40 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв архивын зүүн замд Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан "Hyundai Starex" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас жолооч болон зорчигчид болох 33-60 насны 5 хүн /2 эрэгтэй, 3 эмэгтэй/ гэмтэж, зорчигч 53 настай, эмэгтэй “О” нас барсан талаар эх сурвалж мэдээлэв.
Хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөх шалгах газарт шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч 50 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна.
А.СОРА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цадигаа алдсан архидалт зугаа цэнгэл араасаа нэг муу юм заавал дагуулдаг гэдгийг монголчууд санаж явахад илүүдэхгүй шүү
Монголын амралт архидолт хэрээс хэтэрсний дохио
Үхэн хатан баяр тэмдэглэхээ болиосой архичдаа
төрийн хулгайч нар мөнгөтэй бнаа
төрийн албаныхан мөнгөтэй бнаа
Одоо мөн л Эрүүгийн хуулийн 27-р зүйл ангиар шүүгдэнэ гэхдээ хэзээ ч Маралаа писда шиг зүгээр зорчих эрх хязгаарлуулж гарч чадахгүй 2-5 жил сууна учир нь бид Цагдаагийн дарга Чингисийн хүүхэд биш болохоор
Энэ нэг төрийн нэртэй архичин, банзалууд байх юм. Улсын мөнгө үрсэн, үхсэн хатсанаа судалдаг юм,
Нойр муутай л явж дээ.
Болгоомжтой хурдаа тохируулж яваачээ архинаас болж амиа алдана гэдэг харамсалтай тухайн үедээ сайхан л амарсан байхдхх
Ene baiguulagiin ajilchid er emgui arhichid bdg
Олон баяр хэрэггүй
Баяр бүрийг тэмдэглэхээ болимоор юм аа алгасахгүй юм аа манайхан
Яг уугаагүй нь үнэн үү