Герман эмэгтэйчүүд бассейнд цээж нүцгэн явах боломжтой боллоо

Герман улсын нийслэл Берлин хотын эмэгтэйчүүд нийтийн усан бассейнд цээж нүцгэн сэлэх боломжтой боллоо. Тодруулбал, хотын эрх баригчид тус шийдвэрийг гаргасан байна.
Усан сангийн ойролцоо цээж нүцгэн явж байхдаа бусдын доромжлол, халдлагад өртсөн хэд хэдэн эмэгтэйчүүдийн өгсөн гомдлын дараагаар тус шийдвэрийг гаргажээ. Эрх баригчид уг үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэдгийг хүлээн зөвшөөрч, Берлиний усан санд ирсэн бүх жуулчид цээж нүцгэн явах эрхтэй болсныг мэдэгдсэн аж.
Доод Саксонийн Гёттинген, Хойд Рейн Вестфалийн Сиген хотуудад өнгөрсөн зунаас эмэгтэйчүүдийг цээж нүцгэн усанд сэлэхийг зөвшөөрсөн байна.
Харин Берлиний усан сангийн оператор Berliner Bдderbetriebe (BBB) ”Хүмүүсийн усанд орох хувцас нь бэлэг эрхтнийг халхлах ёстой. Энэ нь хүйс харгалзахгүйгээр зочин бүрд хамаатай” гэдгийг хэлжээ.
Фрейкёрперкультур буюу нүцгэн биеийн соёлыг дэмжигчид “Энэхүү шийдвэрт маш их талархаж байна” гэв.
А.СОРА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё гоё очихоороо харнаа.
сханд нүд буруугүй...очиноо хө..
тийм нүцгэн ш##дан баймаар байгаа бол хувцас өмсөх ясар шаардлага байгаа юм бэ эргүүнүүд чинь