Нийгэм мэдээ

Орхон аймаг: Машинд төрсөн нярай, ээжийн бие сайн байгаа

Орхон аймагт /Эрдэнэт хот/ нэгэн иргэний автомашинд жирэмсэн эмэгтэй төрсөн байна. Тодруулбал, тэр жолооч "Машинд төрчихлөө. Эрүүл мэндийн салбар хот тохижуулах гээд монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 4 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн Эмнэлэг. Өглөө 7 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч мөсөн дээр хүүхэд нь төрсөн чүй ай явахад аваар дохиогоо өгөөд ч зам тавиад өгөх сэтгэлгүй жолооч нар эмнэлгийн урд очиход түргэний машин дөнгөж гарч ирж байх жишээний. Нэгнээ сандарсан явахад зам ч болтугай тавиад өгчхөж байгаарай.

7:40 минутад хөөрхөн жаал миний машинд цуурай хадаж эх дэлхийд мэндэллээ. Амьдрах баталгаагүй монгол улс" хэмээн нийтэлсэн.

Бид энэ талаар Орхон аймгийн холбогдох албанаас тодруулж асуухад "Мэдээллийг дөнгөж аваад ажиллаж эхэлж байна. Эх, хүүхэд хоёрын биеийн байдал хэвийн сайн байна. Эмнэлгийн үйлчилгээ хаанаа доголдож, хэн хэзээ юу гэж хэлээд буцаасныг тодруулахаар ажиллаж эхэллээ" гэж хэллээ.

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button