Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

"Оскар"-ын кино наадмаас Ази эмэгтэй анх удаа шилдэг гол дүрийн шагнал хүртлээ

95 дахь удаагийн "Оскар"-ын кино наадам амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн кино наадмын гол өрсөлдөгчид бол “All Quiet on the Western Front” болон "Everything Everywhere All at Once" кинонууд байлаа.

"All Quiet on the Western Front” кино нийт 9 төрөлд нэр дэвшиж таван төрөлд ялалт байгуулсан бол "Everything Everywhere All at Once" 11 төрөлд нэр дэвшиж 7 төрөлд ялалт байгуулжээ.

"Everything Everywhere All at Once" кино шилдэг зохиол, шилдэг гол дүр, шилдэг эвлүүлэг, шилдэг найруулга, шилдэг туслах дүрийн эмэгтэй, шилдэг туслах дүрийн эрэгтэй, шилдэг кино гэх долоон номинациудад ялалт байгуулч долоон Оскарын эзэн боллоо.

Жүжигчин Michelle Yeoh Академийн шагнал гардуулах ёслолоос анх удаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулсан Ази жүжигчин болж Ази жүжигчдийн босгыг ахиулж чадлаа.

Тэрбээр "Яг одоо намайг үзэж суугаа бяцхан охид, хөвгүүддээ зориулж хэлэхэд энэ бол мөрөөдөлд боломж байдгийн том жишээ. Том мөрөөдөж чадвал биелэж болдог гэдгийн баталгаа. Эмэгтэйчүүдээ хэн нэгэн чиний оргил үе өнгөрсөн гэвэл битгий тоо. Хэзээ ч битгий бууж өг. Энэхүү шагналаа ээждээ, дэлхий дээр байгаа бүр ээжүүддээ зориулж байна. Тэд л жинхэнэ супер баатрууд, тэд байгаагүй л бол бидний хэн ч өнөөдөр ингээд байж байхгүй байсан" гэв.

Харин "All Quiet on the Western Front” кино шилдэг зураглал, шилдэг хөгжмийн зохиол, шилдэг олон улсын кино, шидэг зураг авалт гэсэн төрлүүдэд амжилт гаргаж таван алтан цомын эзэн болжээ.

All Quiet on the Western Front | Official Trailer | Netflix - YouTube

Шилдэг эрэгтэй гол дүрд Brendan Fraser, “The Whale” киногоор ялалт байгуулсан юм.

How 'The Whale' prosthetics blaze new trails with technology - Los Angeles  Times

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button