Гадаад мэдээСонин хачин

Цэвэрлэгчид ажил хаяж, Парис хот хогонд живжээ

Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн их хэмжээний ажил хаялт үргэлжилж байна. Ажил хаялтад цэвэрлэгчид нэгдсэнээс болж Парис хотын гудамжнуудад их хэмжээний хог хаягдал овоорчээ.

Бямба гарагийн байдлаар 4400 орчим тонн хог Парис хотын үзэсгэлэнт газруудад төвлөрсөн байна. Хог ачигч машинууд хотын ихэнх хэсгээс хаягдлыг ачихгүй байгаа тул хог хаях газаргүй болжээ.

Rubbish bins are seen overflowing on the streets of Paris on Saturday.

Нэгдүгээр сарын 19-нөөс хойш Франц даяар томоохон эсэргүүцлийн жагсаал тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэг сая гаруй хүн жагсаалд оролцож байна.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button