ДЭЛХИЙСонин хачин

АНУ: 3 настай хүүхэд буу алдаж эгчийнхээ аминд хүрчээ

АНУ-ын Техас мужид нутгийн иргэдийг цочроосон хэрэг гарлаа. Гурван настай охин дөрвөн настай эгчийгээ буудаж хөнөөжээ.

Тодруулбал, охин эгч рүүгээ санаандгүй байдлаар гал нээж, эгч нь газар дээрээ нас баржээ.

Хэрэг гарах үед насанд хүрсэн таван хүн тус айлд байсан тул асуудлыг гэр бүлийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэж мужийн цагдаагийн байгууллага үзжээ. Эцэг эх нь хүүхдүүдийг унтлагын өрөөнд үлдээсэн ба бага охин нь энэ үед цэнэгтэй байсан хагас автомат гар буугаар эгчийгээ гал алдан бууджээ.

Эцэг эхчүүд галт зэвсгээ хүүхдээс хол аюулгүй газарт хадгалахгүй байгаа тул АНУ-ын муж улсуудад адил төстэй хэргүүд олон гарч байгаа аж. Саяхан Виржиниа мужид хүүхэд багшаа буудсан хэрэг ч бас гарсан юм.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button