ДЭЛХИЙ

Зимбабве улс заануудаа худалдаж, эсвэл хандивлана

Зимбабве улс зэрлэг амьтдынхаа хэт их популяцийн хэмжээг бууруулахын тулд амьтан худалдах, бэлэглэх ажлын зохион байгуулалтыг хоёр дахин нэмж буй тухай тус улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва хэлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Викториа хүрхрээний дэргэд Африкийн улсуудын холбоо, НҮБ-ын зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг хамтран хоёр өдрийн чуулга уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын сүүлийн өдөр ерөнхийлөгч Мнангагва сэтгүүлчдэд хандан дээрх мэдэгдлийг хийсэн аж. Тэрбээр Зимбабве улсын зааны популяци 84 мянга бөгөөд үүнийг 50 мянга болгон бууруулахаар зорьж буй тухай ярьжээ.

“Африкийн нөхөр орнуудын маань зарим нь байгаль экологийн нөөцөө шавхаад дуусч байгаа. Бид тэдэнд заануудаа зарахыг эрмэлзэж буй, шаардлагатай тохиолдолд хандивлах болно”хэмээн тэрбээр хэлсэн юм.

Ангол улс Зимбабвегийн амьтдыг тогтмол худалдан авдан болсон тухай мөн мэдээлэв. Уул уурхай, дайж дажны шалтгаанаар байгаль орчин нь нэлээдгүй сүйдэж, зэрлэг амьтад нь устаж ховордоход хүрсэн учир эл орон руу амьтан тээвэрлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн ажээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button