SpaceX дэлхийн анхны 3D хэвлэгчээр үйлдвэрлэсэн пуужинг хөөргөнө

Дэлхийн анхны 3D хэвлэгчээр үйлдвэрлэсэн пуужинг хөөргөхөөр бэлдэж буй талаараа Илон Маскийн SpaceX мэдээллээ. Тодруулбал, Терран 1 пуужин тун удахгүй Канаверал хошуунаас хөөрөх ажээ.
Хэрэв уг туршилт амжилттай болвол тойрог замын нислэгт хүрэх хамгийн том 3D хэвлэгчээр үйлдвэрлэсэн объект болох юм. Уг пуужин нь Жефф Безосын "Blue Origin" сансрын стартапын инженер асан Тим Эллисийн бүтээл ажээ.
Relativity Space тус пуужингийн 85 хувийг 3D хэвлэгчээр хийсэн гэдгийг зарласан юм.
Эллисийн хувьд Терран 1-ийг хөөргөх нь жинхэнэ зорилго нь биш бөгөөд Терран R нэртэй том пуужин бүтээх алхмуудын нэг ажээ. Терран R нь SpaceX-ийн Falcon 9-тэй ижил хэмжээнийх юм. Терран R-ийг бүтээхэд тус пуужингийн 95 хувь нь 3D хэвлэгчээр хийсэн байх ажээ. Эл пуужинг 2024 онд Ангараг руу хөөргөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.