СПОРТ

Казахстаны хөлбөмбөгчид Данийг хожлоо

“Евро 2024” хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний сорилгын ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Эдгээр тоглолтуудын нэгэнд Азийн хөлбөмбөгийн холбооноос Европын хөлбөмбөгийн холбоонд шижин тоглох болсон Казахстаны шигшээ Европын аварга Данийг нутагтаа 3:2-оор хожиж шуугиан тарив.

Эхний 73 минутад бүх зүйл номоороо буюу Данийн шигшээ 2:0-ээр илрүүрхэж явсан ч кзахчууд гайхалтай эргэн ирэлт хийснээр сүүлийн 10 хүрэхгүй минутад тоглолтын хувь заяаг өөрчилсөн байна.

Европын хөлбөмбөгийн холбооны цахим хуудаст уг тоглолтыг онцолжээ.

Ингэснээр Казахстан хэсэгтээ анхны ялалтаа байгуулсан бол Дани анхны ялагдлаа хүлээсэн байна. Казахстан эхний тоглолтод Словенид талбайдаа 1:2-оор хожигдсон бол Дани Финляндыг 3:2-оор хожжээ.  

Евро-2024

Сорилго тэмцээн

Хоёрдугаар тойрог

Казахстан – Дани 3:2 (0:2, 3:0)

«Астана Арена» цэнгэлдэх.

Гоол:

0:1 – 21 Хейлунд0:2 – 35 Хейлунд1:2 – 73, пенальти Зайнутдинов2:2 – 86 Тагыберген3:2 – 89 Аймбетов.

Казахстан – ШацкийГабышев (Скворцов, 34), Малый (Ерланов, 46), МарочкинАлипВороговскийБейсебеков (Дарабаев, 83), ТагыбергенЗайнутдинов (Исламхан, 79), ОразовСамородов (Аймбетов, 78).

Дани – ШмейхельБа (Ларсен, 64), КьерНельссонМэле (Кристенсен, 83), НергорХейбьергЙенсен (Биллинг, 65), Дамсгор (Дарами, 65), Винд (Брэйтуэйт, 87), Хейлунд.

Шар хуудас:

Аймбетов (90), Шацкий (90), Хейлунд (90).

Улаан хуудас:

Аймбетов (90).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
3 сар 27, 2023 10:14

казахын тамирчид манай монголын тамирчид 2 бараг ижил түвшиний хүмүүс тэгээд яахаараа манайх хожигддог байнаа юун даа байна

Холбоотой мэдээ

Back to top button