Нийгэм мэдээ
Сурагчид хандив цуглуулж, үйлчлэгч нартаа цэвэрлэгээний тэрэг авч өгчээ

Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн Б.Энхнаран багштай 9г ангийн сурагчид сургуулийнхаа үйлчлэгчдэд цэвэрлэгээний тэрэг хүлээлгэж өгчээ.
Сурагчид судалгаа хийснээр “Цэвэрлэгээний тэрэг” аяныг санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд тэд сургуулийнхаа үйлчилгээний ажилчдад тусалж, нэг өдрийн их цэвэрлэгээг нь хийсэн байна.

9г ангийн сурагчид энэхүү аянаараа үйлчлэгч эгч нарынхаа ажлыг хөнгөвчлөх зорилго өвөрлөжээ.
Сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчдын дунд өрнүүлсэн уг ажилд 42 бүлгийн 1142 сурагч оролцож, үйлчилгээний 9 ажилтанд цэвэрлэгээний тэргийг хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хөөрхөн юм бэ сурагчид үйлчилгээний ажилтнууд
Заав�##� орлого үгүй үүхдүүдээр авахуулах биш сургууль нь цэвэрлэгээний матери�##� төхөөрөмжөөр хангаж өгөх ёстой юм биш үү ичмээр юм