Нийгэм мэдээ

ЦЕГ: Таван настай хүү 108 төвд ирэх, явах үедээ гэмтэлгүй байсан учир аавтайгаа хоносон өдрийг нь шалгана

Нэгэн ээж нийгмийн сүлжээнд 5 настай хүүхдийг нь цагдаа нар аавтай нь зөрчилдөх үеэрээ 108 төвд хүргэж, хүүхэд тэнд хоёр хонохдоо зодуулж биед нь гэмтэл учирсан талаар мэдээлсэн.

Эл асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас тайлбар мэдээлэл хийлээ. Тодруулбал,

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа 2023 оны 03 дугаар сарын 28-ны хүүхдийг төрсөн эцэгт нь хүлээлгэн өгсөн.

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд 2 хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна гэлээ.

Мөн цагдаагийн байгууллагаас хүүг 108 төвд хүлээж авах, хүлээлгэн өгөх үеийн үзлэгийн мэдээлэл зурагт ямар нэгэн гэмтэл байгаагүй бөгөөд аав дээрээ дахиад нэг хоносон үеийн үйл ажиллагаанд шинжээч эмч дүгнэлт хийнэ гэв.

Харин хүүгийн ээж дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юм. Өөрөөр хэлбэл, хүүгээ 108 төвд том хүүхдүүдэд зодуулсан гэж үзэж байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-31 12:33

Цагдаа нар биеэ өмөөрөхдөө сайн ш дээ ! Тэгээд одоо цагдаа өөрийгөө ш�##�гах нь ээ дээ !!!

Зураг нь биш бхйна
Зураг нь биш бхйна
2023-03-31 13:47

Болиоч 108-өа ш�##�гахын оронд эцгийг гүтгэхээ боль

Зочин
Зочин
2023-03-31 19:52

108 ХАН ХҮҮГ ЗОДСОН БАЙНА ЯАСАН ХАРГИС НИЙГЭМ БЭ? ОЛИГТОЙ ЮМ СОНСОХОО БАЙЛАА ЗОДЛОО ХҮЧИНДЛЭЭ АЛЛАА ХЯДЛАА ИДЛЭЭ УУЛАА ЯАНАА ЯАНА ЭНЭ ЭЗЭНГҮЙ МОНГОЛЫГ

Зочин
Зочин
2023-04-01 10:17
Reply to  Зочин

108 inchin vvhed zoddog gazar uu hamgaaldag gazar uu

Холбоотой мэдээ

Back to top button