Нийгэм мэдээ

Хуучирсан гэрлэн дохионы балгаар цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байна

Механик инженерийн сургууль, Хөсөг трэйдийн баруун уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууулах, мөн Баянгол дүүргийн 26 дугаар хорооны орон сууцны хороолол дундуур замын хөдөлгөөн нэвтрүүлэх зэрэг түгжрэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээнүүд иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй.

-Алтай хотхоны 3000 оршин суугчид бус 88 мянган тээврийн хэрэгслийг бодож шийдвэр гаргана-

Үүсээд байгаа нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗХУТ, Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, Тээврийн цагдаагийн газраас хамтарсан мэдээлэл хийсэн.  Ингэхдээ “Гуравдугаар сарын 28-наас эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлтийг судалгаанд суурилж хийсэн ч хүндрэлтэй асуудал гарсан. Хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч албаныхан хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулж, ЧД, СБД-т өөрчлөлт оруулна. Өөрчлөлтийг цуцлахгүйгээр туршилтын хугацааг дуусгаж үр дүнг мэдээлнэ. Ер нь бол Алтай хотхоны 3000 оршин суугчдын  машин биш, 80 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн талаар ярьж байгаа учраас  асуудалдаа тулгуурлаж шийдвэрээ гаргана” гэлээ.

-Хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохиотой болно-

Мөн гэрлэн дохиог шинэчлэх талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 2009 оноос өмнө гэрлэн дохионууд өөр дээрээ удирдлагатай байсан. 2009 оноос хойш нийт 155 уулзварын 88 нь төвөөс удирдагддаг болсон буюу нэг шат ахисан. Гэвч одоо ашиглаж байгаа солонгос гэрлэн дохио хуучирсан үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн тул тэврийн цагдаагийн 140-160 гаруй алба хаагчид төвийн дүүрэгт гурван ээлжээр ажиллаж хөдөлгөөн зохицуулалтыг механик аргаар хийдэг. Тэгэхээр дараагийн ээлжид смарт дижитал хотын шаардлага хангах, дэлхийн стандартад нийцсэн, хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы системийг нэвтрүүлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button