Улс төрийн мэдээ
"Ажлаар Филиппинд очиход төрийн албаныхан битүү архидаж байна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.06/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэлсэн бөгөөд "Ажлаар Манила хотод очин, зочид буудалд буухад төрийн албаныхан битүү архидаж байна билээ. Ингэж таарахгүй. Төрийн албаны зөвлөлийг татан буулгавал таарна. Төрийн албан хаагч нэртэй ч ажилгүй, цалингүй, нэр хүндгүй олон хүн бий болсон" гэсэн юм.
Манила нь Филиппин улсын нийслэл.
Сонирхуулахад, сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсад уржигдар дайчлан баривчилсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цулцаахай Манилад юу хийж явсан байх уу.