Улс төрийн мэдээ

Т.Бадамжунайг цагдан хорих хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг энэ долоо хоногийн лхагва (2023.04.05) гарагт Монголд авчирч, АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан.

Түүний саатуулагдах хугацаа өнөөдөр дуусах юм.

Тэгвэл прокуророос Т.Бадамжунайг нэг сар цагдан хорих саналаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр шүүх бэлтгэж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Урьдчилж товлоогүй шүүх хуралдаан учир өнөөдрийн хуралдаануудын дундуур оруулах чигтэй байгаа юм байна.

Хэрэв Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын хүсэлтийг хүлээж авбал Т.Бадамжунай нэг сарын турш цагдан хоригдож байх хугацааандаа хуулийн байгууллагад шалгуулна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button