Улс төрийн мэдээ

Төрийн албанаас "шүүрдэх" нэрсийг өнөөдөр ЗГХЭГ хүлээн авч дуусна

"Шүүр" ажиллагааны хүрээнд төрийн бүх шатны байгууллага руу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан албан тоот явуулаад байгаа. Ингэхдээ 11 шаардлага дурдаад, тэдгээрийг зөрчиж буй албан тушаалтнуудаа ажлаас чөлөөлөх, чөлөөлсөн тухай тайлангаа ЗГХЭГ-т дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг чиглэл болгоод байгаа юм.

Энэ хугацаа өнөөдөр дуусаж байна.

Өнгөрсөн хугацаанд төрийн албад бужигнаж, мөнөөх 11 шаардлагыг зөрчиж буй олон албан тушаалтнаа халах асуудал далд хэлбэрээр өрнөсөн юм. Хамгийн наад зах нь сонгон шалгаруулалтгүй, түр томилогдсоноос эхлээд өмнө нь шүүхийн шийдвэрээр ял, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг ямар нэг ухрах гарцгүйгээр ажлаас чөлөөлөх шаардлагыг тавиад байгаа юм.

Харин ингэснээр төрийн алба хүчгүйдэх, хүнгүйдэх эрсдэл хүлээж буй.

Нийт хэчнээн хүн төрийн албанаас ийн "шүүрдүүлсэн", үлдсэн орон тоог, хүний нөөцийг хэрхэн сэлбэх бодлого баримтлах талаараа харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даруй мэдээлэх нь зүйтэй болов уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ цэхрийн амнаас нь хөөс цахархаас өөр юуч хийхгүй оюуза сайд сайн шахаад өгөхгүй бол ярихыг л хийж бна

Зочин
Зочин

Чадах болов уу

Зочин
Зочин

50 хувийг нь халсан ч үлдсэн 50 хувь нь өөрийн толгойгоор хийх ажилгүй аахар шаахар хэнд хэрэггүй судалгаа, бичгийн хариу ноороглоод порно үзээд, архидаад өдөр өнгөрүүлдэг хэвээрээ л үлдэнэ

Зочин
Зочин

Та нар алга болбол төрийн алванд орох хүн зөндөө авилгачид зоос нэхээд замд нь саад болоод зогсож байдаг буяндаа

Зочин
Зочин

Shvvr baitugai hvrzedsench bagdana

Зочин
Зочин

Ene chin odoo yu ve? Khelmegdyylelt bolokh vii dee.

Зочин
Зочин

Хурдан зарлаад шүүрдээд хая өө. Энэ засгийн газар одоо л олны хайрыг татаж эхлэх нь дээ

Сураг
Сураг

Shvvr baitugai hvrzedsench bagdana

Шилэн байдал
Шилэн байдал

Яамдуудын төв аппаратуудыг хог новшуудаас нь нэн яаралтай салгаж олон нийтэд ил тод, шилэн байдлаар зарлах хэрэгтэй! Толгойноос нь эхлээд шүүрдээрэй!

Зочин
Зочин

Төрийн албан байгууллагын дарга нар хэн нэгэн УИХ-ын гишүүн, даргын лоббигоор томилгоо хийсэн бол түүнийгээ хамгаалаад хөдлөхгүй байна. Байгууллагын ажлын байрны тодорхойлолт хангаж байгаа гэх шиг хөгийн шалтаг тоочоод хууль бус томилгоогоо хаацайлаад байна. Ажлын байрны шаардлага бол хамгийн энгийн шаардлага. ЗГ-аас ирүүлсэн бичигт ажлын байрны шаардлага хангасан хүмүүсээсээ удирдах ажилдаа хамгийн сайн, мэдлэг мэргэжлээрээ хамгийн сайныг нь дэвшүүлэн ажиллуулах зарчим баримтал, ямар нэгэн арын хаалгаар хийсэн томилгоо байвал болиул гэж даалгасан байхад мэдэн будлиад ЗГ-ынхаа даалгаврыг биелүүлэхгүй байна. Ингэж нуугаад байгаа дарганцаруудыг өөрсдийг нь огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Одоо төрийн албанд хэн ордогийн. Цалин муу, хангамж байхгүй одоо хөдөө ажлаар чвдаг машин унаа байхгүй. Тэгээд засгийн газар нь попроод дарамтлаад хамаг чадвартай хүмүүс нь ажлаас гарцан. Үнэн дампуурч байна. Төрийн албыг хүчгүй болгох ажлыг Амарбаясгалан хэний даалгавраар хийгээд байна аа

Зочин
Зочин

BZSiin zeeleer gadaadadsuraad ireed turiin alband shuud orson xumuusiig shuurdej zeeliig ni tuluulj baragduul

Зочин
Зочин

Гүэ тэгээд 6000 мянган албан тушаалтанг чөлөөлөөд буцаагаад шалгалт аваад оруулахад юун ч их попордог юм дээ. Нэмэгдэхүүний байрыг өөрчилснөөр эцсийн үр дүн өөрчлөгдөхгүй шдээ. Төрийн албыг 50 мянган хүнээр цомхотго.

Зочин
Зочин

Jinhene shvvrdvvleh baisan shinegchdee tanisangui ee tarhi ni ergesrn said

Холбоотой мэдээ

Back to top button