Улс төрийн мэдээ

Ц.Даваасүрэн: 13 том гүүртэй, 44 км урт далан бүхий автозам барьж, түгжрэлийг 50 хувь бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.12/ болж өндөрлөлөө.

Хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Сэлбэ сэргэлт" төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр төслийн талаар "Манай хот үндсэндээ хөндлөн нэг л замтай байгаа. Энэ бол далан барьж байгуулагдах, үндсэн хоёр дахь зам болох юм. Хоёр талтайгаа нийлээд 44 км зам болно. 13 том гүүр баригдана. 25 холбоос гүүртэй. Ж.Сүхбаатар сайдын хэлснээр явган хүний болоод дугуйн зам ч баригдана. Зураг төслийг зургадугаар сардаа багтааж, долдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. Бусад холбоос замууд хийгдээд ирэхээр замын ачааллууд маш сайн буурах учиртай. Хямд автомашин орж ирж байгаа дээр ч анхаарах ёстой. Энэ байдал үргэлжлээд байвал хэчнээн зам бариад ахиц, дэвшил гарахгүй. Ямартай ч замаа барина.

БХБЯ хот төлөвлөлтийг хийдэг, энэ утгаар зам түгжрэлийн асуудалтай ч холбогддог.

Энэ жилийн хамгийн том ажил бол энэхүү Сэлбийн бүтээн байгуулалт гэдгийг хэлье" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.

-Төсөв, ТЭЗҮ-ийн талаар мэдээлэл өгөөч?

-Одоогийн байдлаар зөвхөн зураг төсвийн зардлыг гаргасан байна. Гүүрийн болон замын зургийн ажлыг зургадугаар сар хүртэлх хугацаанд хийгдэнэ гэсэн үг. Энэ явцад замын ажлын төсөв гарч ирнэ. Төгрөгийн ханш унасан байгаа учраас өндөр төсөв гарах байх. Тэр үед нь та бүхэнд мэдээлэх бүрэн боломжтой. Нийт дүнгээрээ 50 хувь орчмоор түгжрэл бууруулах тооцоолол бий.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даваасүрэнг одоо л хар"яа, түгжрэл бууруулахад Оросын эрх ашиг хөндөгдөхгүй биз дээ !

Зочин
Зочин

Шаахтий

Zocnin
Zocnin

Tiim shuu manai hot jijig cn olon tom guurtei Ene ni tugjreliig buuruulahad mash cnuhal buteen bguulalt yum bna

Холбоотой мэдээ

Back to top button