ДЭЛХИЙ
Техаст ферм дэлбэрч, 18 мянган үхэр үхжээ

Техасын сүүний фермд дэлбэрэлт болж, 18,000 үнээ өртжээ. South Fork Dairy-д болсон уг дэлбэрэлтэд өртсөн нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Кастро мужийн Шерифийн албанд өнгөрсөн Даваа гарагийн 19:21 цагийн орчимд фермд гал гарсан тухай мэдээг хүлээн авсан бөгөөд байгууламж дахь машин механизмууд метан хий шатаасан байж болзошгүй гэж эрх баригчид үзэж байна.
Хэргийн газарт цагдаа, онцгой байдлын алба хаагчид очиход нэг хүн хавчуулагдсан байсныг олж аварч, биеийн байдал нь хүнд байгаа тул эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлтэд үхсэн үхрийн тоо тодорхойгүй байгаа ч Шерифийн албанаас BBC-д "18,000 орчим үхэр" өртсөн гэж мэдэгджээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.