Гадаад мэдээДЭЛХИЙ

“SpaceX” 46 хиймэл дагуул хөөргөв

Илон Маскийн “SpaceX” компани 46 хиймэл дагуул хөөргөжээ. “Starlink” сүлжээний эдгээр хиймэл дагуулыг Флорида мужийн Канаверал дахь сансрын буудлаас хөөргөсөн байна. Хиймэл дагуулууд ч сансрын тойрог замд амжилттай оржээ.

SpaceX-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр “Хиймэл дагуулуудыг “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн. “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршлаа” хэмээв.

“Starlink” нь хэрэглэгчдийг өндөр хурдны интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. Манай улсад ч “Starlink”-ийн төхөөрөмж авч ашиглаж буй иргэн байгаа бөгөөд түүнтэй ярилцсан ярилцдагыг ЭНД дарж уншина уу.

Уг сүлжээ нь одоогийн байдлаар 4000 орчим хиймэл дагуулаас бүрдэж байгаа бөгөөд цаашид энэ тоог 10 дахин их буюу 40 мянга болгохоор төлөвлөж байгаа ажээ. 

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button