Гадаад мэдээДЭЛХИЙ

Найман настай хүү Мичиганы ойд хоёр хоног цас идэж, амьд үлджээ

Мичиганы алслагдсан ойд төөрсөн найман настай хүү хоёр өдрийн турш цас идэж, модон дор нуугдаж, амьд үлдсэн байна.

Тодруулбал, Нанте Ниеми өнгөрсөн бямба гарагт гэр бүлийнхэнтэйгээ хамт "Porcupine Mountains" мужийн цэцэрлэгт хүрээлэнд буудаллаж байхдаа сураггүй болсон юм.

Тэрбээр түлээ мод бэлтгэхээр явж байхдаа төөрчээ. Түүнийг аврахаар 150 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ. Улмаар даваа гарагт хоёр милийн зайтай газраас олсон байна.

Нанте "Модон дор хоргодож, байгалийг тэсвэрлэж чадсан. Ус байхгүй болохоор энэ хугацаанд цас идэж байсан" хэмээн цагдаад мэдүүлжээ.

Тус мужид цас их орсны улмаас хэд хэдэн замын зорчих хэсэг хаагдсан байв. Тухайн муж нутаг нь улирлын онцлог хийгээд алслагдсан уулархаг бүс тул цагдаагийн байгууллага хүүг сураггүй болсон талаарх дуудлагыг авсан даруйд эрэн хайх ажлыг эхлүүлсэн нь ийн үр дүнд хүргэжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button