НИЙГЭМНийгэм мэдээ

Алтны компани руу бүлэг этгээд халдаж, 35 настай эрэгтэйн амь насыг хохироожээ

Булган аймагт бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тохойрол гэх газарт эрэгтэй хүн автомашинд дайруулж, нас барсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад тавдугаар сарын 10-ны өдөр уг хэргийг үйлдсэн байжээ.

Улмаар 35 настай эрэгтэйг 22 настай эрэгтэй Ланд Круйзер-200 маркийн автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Нэр бүхий алтны компани руу 10 хүн бүлэглэн халдсан. Энэ явцад авто осол гарсан байх магадлалтай. Компанийн нэр одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь тухайн сумын нутагт зөвшөөрөлгүй ажилладаг компани байх магадлалтай байна. Одоогоор аймаг, сумаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна" гэсэн юм.

Хэргийг харьяа цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Төрийн хулгай , түмний дунд дэлгэрч эхлэвэл хэцүүднэ.

Зочин
Зочин

хууль хүчнийхэн хулгайчуудаа хямагдаж чадахгүй л байгаан байна даа

Зочин
Зочин

Очирбат гэгч далд санаатаны эхлүүлсэн Алт хөтөлбөр гэгч Монгол улсад мөн ч их гай хохирол авч ирсэн дээ.
Гол ус байгаль орчин сүйдэж нинжа гэгч ашиг хайгчид гарч ирж олон арван хүн амь насаа алдаж байна.
Үндэслэлгүй баяжигсад ч алттай холбоотой бусармаг үйлдлүүд ч даамирч байна.

Зочин
Зочин

бүр зэрлэгшиж гүйцэж байна аа, хүнийг зүгээр л дайраад алчихаж болдог юм уу????

Зочин
Зочин

Тухайн аймаг, сум, багийн шат2ны удирдлага, Байгаль орчин, газрын алба, БО-ны байцаагч, түшмэлүүд, төрийн цагдаа, албан тушаалт төрөөс олон цалин авдаг хянах үүрэгтэнгүүд юу хийж бсн юм. Дээрэмчдийг даврааж хүний алтан аминд хүртэл танхайруулж Эбэгийн цаазгүй бодлогоор өршөөгдөөд гэмгүй үнэн ч ард хохирсоор л байх уу? Танхай жолооч, компаний захирал хамт ял оноох хэрэгтэй

зочин
зочин

Энэ ямар компаны ямар нэртэй уурхай юм болоо?

Холбоотой мэдээ

Back to top button