Нийгэм мэдээ

Нэг дороос: Эцэг, эхэд нь “даатган” орхисноос 15 настай охин амиа алдсан явдлыг сурвалжиллаа

Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-ын дарга Н.Цэвээндуламаас “Танай аймагт сүүлийн хугацаанд өсвөр насны гурван охин цаг бусаар амиа алдлаа” гэж асуухад “Яаж гурав болж байгаа билээ?” хэмээн бодолхийлэв.

Энэ бол ерөөс аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудын буй байдал, дүр төрх.

Өмнөх кэйсүүд ба хариуцлагагүй хандлага

Тавдугаар сарын 9-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд 15 настай охин байшин дээрээс үсэрч нас барсан хэрэг гарсан. Түүний өмнө золгүй явдлаар амь насаа алдсан охидын хоёр кэйс Өвөрхангай аймагт, цаг хугацааны хувьд ойрхон байгаа.

Дурдъя,

  • 2021.10.21 - Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум

ЕБС-ийн дотуур байранд амьдарч сурдаг 17 настай О-г найз залуу гэх 23 настай Б гэгч дуудан авч гарсан. Энэ өдрөөс хойш охин сураггүй болж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн. Улмаар  аравдугаар сарын 31-ний өдөр буюу арав хоногийн дараа тус сумын нутаг дэвсгэр Жаргалантын даваа гэх газраас охины цогцос олдсон. Б 17 настай О-г толгойн тус газарт буудаж, дараа нь өөрийгөө хороосон нөхцөл байдал тогтоогдсон.

Талийгаач охиныг байрнаас авч гарахын өдөр нь Б сургуулийн орчимд ирж уулзсан. Ангийн багш нь үүнийг хараад охиныг хориглож, утсыг нь хурааж авсан байдаг. Тэр үед охины утсанд тухайн залуугаас “Буудна шүү” гэх мессэж ирсэн байсныг  сургуулийн удирдах албан тушаалтан эмэгтэй “Буу гэж бэлгэвч, шар айргаа хэлээ биз” хэмээн үл тоомсорлож байсан гэдэг. Мөн Б нь буу шагайсан зургуудаа эвлүүлэн facebook-тээ нийтэлж байж.

  • 2022.05.30 - Өвөрхангай аймгийн Хужирт сум

ЕБС-ийн дотуур байранд амьдардаг наймдугаар ангийн сурагч охин гэр хорооллын гудамжинд амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, охин тэр өдөр дотуур байрнаасаа гарч, найзындаа хичээл давтахаар очсон. Тухайн айлаасаа хүнтэй уулзчхаад ирье гэж гарсан. Удалгүй найз охид нь араас нь гарахад хашааны төмрөөс боомилсон байдалтай нас барсан байдаг. 

Талийгаач охины ар гэрийнхэн боомилж амиа хорлосон гэж мэдээлж байгааг тухайн үед үгүйсгэж байв. Учир нь охины нэг гар төрөлхийн татанхай учир хашааны хөндлөн төмөрт бусдын оролцоогүйгээр хүрч тэр үйлдлийг хийх ямар ч боломжгүй гэсэн. Хамт байсан охид нь дүүжилсэн байсан гэж хэлдэг ч цагдаа ирэхэд газар буулгаад тавьчихсан байсан гэдэг. Охин мөн л нэг залуутай үерхдэг байсан. Гэвч хэрэг явдал болох үеэр залуу нь охиныг блоклочихсон байжээ.

Тухайн өдөр байрын багш нь хот явж, жижүүр багш нь эзгүй өөрийнхөө оронд нөхрөө ээлжинд гаргасан байдаг. 

Тэдний аль аль нь өсвөр насны охидод албан үүрэг нь биш юм гэхэд хүн есны хараа халамж тавих учиртай сургууль, багш асран хамгаалагч, нийгмийн хамгааллын байгууллагуудын дутуу, дулимаг, хайхрамжгүй хандсаных гэж өдгөө харагддаг. “Буудна” гэж зурвасаар мэдэгдсэн байхад багш нь “Бэлгэвчээ л хэлээ биз” гээд тоогоогүй, өөрийнхөө оронд нөхрөө ээлжинд гаргасан жижүүр багштай өдөр охин амиа етгүүтгэсэн байдалтай олдсон... зэрэг нь цаашид хангалттай сургамж авах шалтгаан юм.

Томилолт: Талуудын байр суурь

Гэвчиг тавдугаар сарын 9-ний өдөр 15 настай охин амиа егүүтгэн нас барахад, ГБЗХГ-ын дарга нь “Манайд өмнө нь мэдээлэл ирж байгаагүй. Сэтгэл зүйч л холбож өгсөн. Ээж нь нэг бол утсаа авахгүй, нэг бол хөдөө явна гээд уулзахгүй байсан гэсэн. Үүнээс хойш ямар нэг арга хэмжээ аваагүй” гэж ярилаа. Өөрөөр хэлбэл, ээж нь утсаа аваагүй шалтгаанаар л ГБЗХГ охины кэйсийг зүгээр л орхижээ. Гэтэл охин цаг бусаар амь насаа алдаад байна.

Талийгаач охины хэргийн хүрээнд төрийн албан хаагчдын асуудал холбогдсон, ар гэр нь эхэлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэт мэдээллүүд хөврөхөд Eguur News сурвалжлах баг томилсон. Сэтгүүлч П.Урнаа, Н.Сумъяасүрэн, зураглаач О.Улсболд нар өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажилласан юм.

Энэ өдөр хэргийн хүрээнд яригдаж байгаа мэдээллүүдийг нягтлах, эргээд олон нийтэд анхаарвал зохилтой ямар асуудлууд үүссэнийг олж харахаар сурвалжлах баг хичээн ажилласан ч Өвөрхангай аймгийн төрийн байгууллагууд хойрго хандаж байв. 

  • ГБЗХГ-ын дарга Н.Цэвээндулам. Эхэлж хандахад “Хуралтай” гээд тодруулга, мэдээлэл өгөөгүй. Орой нь дахин очиж, учирласны дараа мэдээлэл өгсөн бөгөөд ингэхдээ “Охины ээж утсаа аваагүй учраас бид өөр зүйл хийгээгүй” гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийв.
  • Цагдаагийн газрын дарга Г.Чимэддагва мөн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Өгвөл камергүй уулзахыг цагдаагийн байгууллагаас хүссэн. Харин өгсөн мэдээлэл нь “Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд ярина” гээд барагтай аль ч асуултад хариулт өгөөгүй.

Үүнээс гадна талийгаач охины ангийн багш, сургуулийн захирал, амьдарч байсан багийнх нь засаг дарга, мөн аймгийн Прокурорын газраас тодруулга мэдээлэл авч хүргэсэн билээ. Энэ тухай багц материалыг энд дарж унших боломжтой.

Ангийн багш: 15 настай талийгаач охин хичээлдээ идэвх сул, хоёр дүүгээ харж хандах ачаа нь хүнд, өглөө бүр хоцорч орж ирдэг, үдээс хойших давтлага хичээлд суудаггүй байсан. Энэ тухай ар гэрт нь үргэлж хэлж, сануулж байсан.

Сургуулийн захирал: Чиг үүргийн дагуу аав, ээжид нь хүүхдийн талаар мэдэгдэж байсан. Манай сургууль 1,800 хүүхэдтэй.

Аймгийн прокурорын газар: Хэргийг шалгаж дууссан ч баримт дутуу гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байсан.

Аймгийн цагдаагийн газар: Ээжийнх нь гомдлоор хоёрдугаар сараас эхлэн хэргийг шалгаж байсан. Охиныг нас бардаг өдөр өмгөөлөгчөөр нь дамжуулж, ирж мэдүүлэг өгөхийг хүссэн нь үнэн. Харин цагдаагийн байгууллага огтхон ч дарамталж, айлгаж ичээсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Багийн Засаг дарга: Энэ айлыг сайн мэдэх ч хэргийн тухай яг үнэндээ одоо л мэдэж байна. Бид үүргээ биелүүлэхийн, дахиж ийм харамсалтай хэрэг гаргахгүйн төлөө ажиллаж байна.

Талийгаач охины ар гэр: Мэдээлэл өгөхгүй. Сошиалаар ямар ч мэдээлэл явж байсан яадаг юм, явж л байг. Та нар заавал үнэнийг мэдэж яах гээд байгаа юм.

Эндээс ерөнхий дүр зургууд “босож” ирнэ.

Охиныг “хайрласан” бол...

Бидэнд олдсон хамгийн эхний мэдээллээр талийгаач охин аймгийнхаа төвд байрлах “Саруул-Өргөө” хотхоны зургаан давхар орон сууцнаас үсэрчээ. Тус орон сууц охины сургуулиас холгүй буюу 300 орчим метрийн зайд байрладаг аж. Харин охины гэрээс хоёр км орчим зайтай байна.

Арвайхээрт хамгийн өндөр нь арван давхар бөгөөд охины үсэрдэг барилга нь тэр хавьдаа хамгийн өндөр нь байжээ. Хэрэг явдал оройн 21.00 цагийн орчимд болсон бөгөөд цагдаа нар 22.00 цагийн үед хэргийн газарт тууз татаж, ажилласаар байсныг харсан гэрчүүд ярьж буй юм.

Хэрэг болохын өмнөхөн буюу тухайн өдөр цагдаагийн байгууллагаас охин руу холбогджээ. Тодруулбал “Өнөөдөр ирж мэдүүлэг өгөхгүй юм уу” гэх агуулгаар залгаж ярьсан гэх мэдээлэл байсныг цагдаагийн байгууллагаас баталсан билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдээд байгаачлан “Энэ оны нэгдүгээр сард охины ээж “Охин маань бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байна. Шалгаж өгнө үү” гэж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлжээ.

Гэвч одоо хүртэл прокурорын байгууллага руу шилжүүлээгүй байсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл шалгаж байсан мөрдөгч нь хэргийг удаашруулсан гэсэн үг. 

Прокурорын байгууллага руу шилжүүлээгүй тул хэн ч яллагдагчаар татагдаагүй болж таарч байна. Хүчингийн хэргийн сэжигтнээр одоогоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 24 настай алба хаагч нэрлэгдээд байгаа юм.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Тухайн цэргийн алба хаагч өнгөрөгч нэгдүгээр сард охиныг дагуулан Арвайхээр сумын төвд байрлах “Залаа” гэх буудлаар үйлчлүүлсэн” гэв. Тухайн үед буудлын өрөөнөөс бэлгэвч олдсон гэдгийг албан бус эх сурвалж хэлсэн юм.

Тэмдэглэл:

Ингээд харахаар, талуудын буруутай, хариуцлага хайхрамжгүй хандсан үйлдлүүд харагдаж байгаа.

Ялангуяа Засаг даргын дэргэдэх сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ГБХЗГ-ын хамтарсан баг охины сэтгэл зүйд эрсдэлийн үнэлгээ хийхэд “Эрсдэлгүй” гэж гарсан явдал юм. Атал энэ талаар ГБХЗГ ч, сургууль нь ч мэдээлэлгүй байсан.

“Чамайг буудна” гэсэн зурвас ирэхэд “Бэлгэвчээ л хэлээ биз” гэж хандсан шиг, нүдэн дээр нь хүнд нөхцөл байдлыг өсвөр насны охин туулж, буруу зөрүү, андуу эндүү гишгэж байгаад орон нутаг маш өөриймсөг бус авч үздэг нь үүнээс анзаарагдана. Энэ бол сая гаруй хүн амтай Улаанбаатар хот биш, Арвайхээр сум, аймгийнхаа төв нь. Холбоотой ажиллах бүрэн боломжтой гэж болохоор. Гэвчиг ар гэрт нь даатгаж орхисноор, зүгээр л орхисноор, өдгөө ийм харамсалтай хэрэг гараад байна.

Дээрээс нь аймгийн холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл өгөхдөө ч хойрго, дутуу хандаж байсныг дахин тэмдэглэх нь зүй.

Томилолтын баг: П.Урнаа, Н.Сумъяасүрэн, О.Улсболд


ТОМИЛОЛТЫН ШУУД ДАМЖУУЛАЛТ, БУУЛГАЛТ БҮХИЙ ЛИНК:

Өвөрхангай аймгаас: "Охиныг нас бардаг өдөр өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдүүлэг өг гэж дуудсан нь үнэн" контентыг энд дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэгэнт л бэлгийн харьцаанд орчихсон байсан юм бол тэр охиныг амиа хорлотол нь ярьж байцааж, зовоон шаналгаж яах гэсэн юм бол оо?. Хэрэв хүчээр ийм харилцаанд орсон бол хүчиндсэн адгуусыг нь засаад хаячих хэрэгтэй.

Зочин
Зочин

Энэ охин олны хяналтаас залхажээ.Цагдаа, ГБЗХГ, сургууль , прокурор , гэр бүлийн гээд олон газрын хяналтанд орж айж эмээх , ичих байдлаасаа болжээ гэж дүгнэв.Ялангуяа хүүхдээ хүмүүжүүлэх, сургах, хүүхдийнхээ нэр төрийг хамгаалах тал дээр ЭЭЖ нь буруу хандлага гаргасан байна.Сургууль бол 1900 хүүхдэд цагтаа хичээл заах болохоос тэр болгон 1900 хүүхдийн ардаас нь дагаад яваад байх боломж хомс. Хайран монголын ирээдүй.

Зочин
Зочин

ААВ ЭЭЖ МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДЖЭЭ ЯДАЖ БАЙХАД ЦЭРГИЙН ЗАЛУУ ХӨӨРХИЙ ОХИНЫГ БУУДАЛД ОРУУЛААД НЭГ БУС УДАА БАВЖЭЭ.ЭЭЖ НЬ ГЭЖ ЁСТОЙ ТЭНЭГ ГАР ЮМАА НЭГЭНТ Л ОХИН НЬ ДООДОХОО ДЭЛБЭЛҮҮЛЭЭД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЧИХООД ЖИНХЭНЭ АВАЛЦСАН БАЙХАД ЦАГДАЖ ХЯНААД АСУУЖ ШАЛГААГААД ХӨӨРХИЙ ОХИНЫГ ЗОВООЖ ЯАХ НЬ ВЭ? ЭЭЖ НЬ АЯГҮЙ БОЛ ЗАЛУУДАА 12 НАСАНДАА ХОНИНЫ БЭЛЧЭЭР ДЭЭР ХАТГУУЛААД ӨӨР ШИГЭЭ САНААД БАЙСАН БАЙНА ШҮҮ.САЙХАН ОХИНОО ЧИ ОНГОН ХАЛЬСАА ДЭЛБЭЛҮҮЛЧИХСЭН БАЙНА ГЭЖ ДАРАМТЛАХ ХЭРЭГ ЮУН БИЛЭЭ.

Зочин
Зочин

Энэ бүхэн Өвөрхангайгаас УИХ гишүүнээр сонгогдсон Ганболдын буруу. Тэрээр аймгийн хамар уурын зуухыг авсан, тенперийг хамдаг. Нутгийн иргэдэд юу ч үлдээдэггүй авилгачин. Хотод ирээд Нүүрсний сонсгол зохион байгуулна гээд худлаа бултсан. Ийм олиггүй хүн аймгийг удирдаж байхад хулгайч, луйварчид, хүчиндэгчид хүчээ авч, дураараа дургина.

Холбоотой мэдээ

Back to top button