Нийгэм мэдээ

Африкийн хамгийн хөгшин арслан 19 насандаа алууллаа

Энэ жил 19 нас хүрсэн Лункито арслан Кени улсад, фермерийн эзэнд алуулжээ. Тэр фермийнх нь амьтныг барих гэж ороод, ийм үйл явдал болсон байна.

Сонирхолтой нь, Лункитог Африкийн хамгийн өндөр настай арслан гэж үздэг. Ихэнх арслан дээд талдаа 10 жил л амьдардаг аж.

Сүүлийн үед Африк тивд ган гачиг ихээр тохиож, улмаар хүн ба арслангийн харилцаанд төвөгтэй нөхцөл байдал үүсгэх болоод байгаа юм байна. Идэш тэжээл ховордоход тэд эзэмшил нутгаас гардаг.

Арслан хамгаалах "Lion Guardians" байгууллагаас "Лункито бол тэсвэр хатуужил, хамтдаа оршин тогтнохын бэлэг тэмдэг байсан. Түүний амьдралын гэрч болсон нь бидэнд нэр төрийн хэрэг билээ" гэж мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-14 12:23

ШҮҮХИЙН ТОГТООЛГҮЙ ХОРООЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ? ХАРГИС ЮМ ХӨӨРХИЙГ ЯАЖ АЛСАН БЭ? БУУДСАН УУ?

Холбоотой мэдээ

Back to top button