Гадаад мэдээДЭЛХИЙ

В.Зеленский Их Британид гэнэтийн айлчлал хийлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийхээр тус улсад ирсэн талаараа твиттер хуудсаараа мэдэгдлээ.

Уг айлчлал нь Оросын цэргүүдийн эсрэг сөрөг довтолгоогоо эхлүүлэхийн өмнө цэргийн дэмжлэг авах зорилготой юм. Ингэхдээ Европын гол холбоотон болох хэд хэдэн оронд хийж буй айлчлалынх нь нэг хэсэг болж байгаа ажээ.

Тэрбээр цахим хуудастаа “Өнөөдөр Лондонд ирлээ. Их Британи бол бидний чадавхыг өргөжүүлэх тал дээр эн тэргүүнд дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хамтын ажиллагаа өнөөдөр үргэлжлэх болно” гэж хэмээн бичжээ. 

Түүнчлэн тэрбээр “Би анд нөхөр Ришитэйгээ ганчаарчилсан болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй бодитой хэлэлцээ хийнэ” хэмээн бичсэн юм.

В.Зеленский сүүлийн өдрүүдэд Парис, Ром, Берлинд айлчилсан. Өнгөрсөн ням гарагт Германы баруун нутгийн Аахен хотод түүнд болон Украины ард түмэнд Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд гаргаж буй хүчин чармайлтынх нь төлөө Их Карлын шагналыг гардуулсан байдаг. Мөнгөн шагнал дагалддагүй, бэлгэдлийн чанартай шагнал юм.

Украины Ерөнхийлөгч ням гарагт Германы Канцлер Олаф Шольцтой уулзсан бол дараа нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийжээ. Тэрбээр Ромд бямба гарагт мөн Ромын пап Францис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзсан байна.

Ташрамд дурдахад, Их Британи өнгөрсөн долоо хоногт Киевт алсын тусгалтай далавчит пуужинг нийлүүлж эхэлсэн анхны улс болсон юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин55
Зочин55
5 сар 16, 2023 09:51

Энэ новш дэлхийн 3-р дайн эхлүүлэхнээ

Зочин
Зочин
5 сар 16, 2023 10:34

Путлёр кремлийнхээ газар доорх бункерт улам шигдсээр л, энэ з�##�уу их өөрчлөлтийг авчирна аа, авчираад ч зогсохгүй бүтээн босгож үр дүнгээ харах болно.

Зочин
Зочин
5 сар 16, 2023 10:58

Энийг онгоц хөлөглөөд тэнэж явахад нь пуужинддаг ч болоосой

Холбоотой мэдээ

Back to top button