Нийгэм мэдээ

“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал: Францын ерөнхийлөгчийн айлчлалаар 26 жил яригдаж буй ураны төсөл яригдах хүлээлттэй

Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 21-ний өдөр буюу маргааш манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд хэд хэдэн цөм асуудал хэлэлцэхийн дотор уран олборлох тухай сэдэв голчилж буй. Иймд ураны чиглэлээр Монголдоо үйл ажиллагаа явуулж буй “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа

-Францын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Мон-Атом компанийн төсөл дээр албан ёсоор тодорхой хүлээгдэж байгаа гэрээ хэлцлийн түвшинд яригдах асуудлууд бий юу?

-Одоохондоо тийм асуудал байхгүй. Манай ураны төсөл 26 жил үргэлжилж байгаа. Энэ жил бид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зорилттой. Монгол Улсын Засгийн газарт Францын тал буюу хөрөнгө оруулагч төслөө бэлтгэн хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг гарч ажиллана. Хоёр тал энэ зун, намрын турш ажиллах хүлээлттэй. Бид өнгөрсөн хугацаанд туршилтын үйлдвэрээ байгуулж, 10 тонн шар нунтаг гаргасан. 1 кг шар нунтаг нь бараг 20 вагон нүүрстэй тэнцдэг. Одоо удахгүй ТЭЗҮ батлагдана. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний ажилдаа орно. Одоогийн хуулийн дагуу эхэлж Засгийн газраар хэлэлцэж, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байдлын байнгын хороонд танилцуулна. Нээлттэй хэлэлцэнэ. Тухайн айлчлалын үеэр зарчмын асуудал яригдаж, хоёр тал асуудлаа хөндөх болов уу. Гэрээний төсөл дээр одоо л ажиллаж байна.


-ТЭЗҮ-ийг ямар баг хамтран боловсруулж байгаа вэ?

-Францууд ТЭЗҮ-гээ хийсэн, түүнийг манай Уул уурхайн үндэсний хүрээлэнгийн Эрдэс баялгийн зөвлөл, УУХҮЯ -ны гол салбарын эрдэмтэд хэлэлцдэг. 20-иод хүн байдаг.


-Одоо айлчлалын үеэр уран олборлох асуудлыг олон нийт эсэргүүцэж магадгүй. Одоогийн олборлоод байгаа 10 тонн шар нунтаг болон үйлдвэрийнхээ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
-Газар дор уусган олборлодог буюу хамгийн энгийнээр ярихад 15-20 метр диаметртэй трубагаар хүхрийн хүчилтэй усыг шахаад, шар нунтаг гаргаж авдаг хатаадаг технологи юм. 100 литр усанд нэг литр хүхрийн хүчил хийхээр тооцдог. Манай иргэний хөдөлгөөнүүд 100 литр хүхрийн хүчил гэж ярьдаг. Энэ бол биш. Байгальд ээлтэй. Газар ухаад, дэлбэлээд байхгүй. 15 метрийн урттай найман трубаг газрын гүнд (170 метрт) оруулаад сорж, авч байгаа. Эко бөгөөд хамгийн смарт технологи. Та бүхэн очоод үзвэл 6-7 чингэлэг л байгаа. Хадгалж байгаа нөхцөл нь ч аюулгүй, стандартын дагуу зориулалтын поошигт хийдэг.

-Эдийн засгийн эргэлтэд оруулах хугацаа нь хөрөнгө оруулалтын гэрээнээс шалтгаалах уу?

-Тэгнэ. Энд бид 34 жилийн хугацааны бизнесийн асуудал ярьж буй. Дээрээс нь нөхөн сэргээлтийн 10 жил гэхээр 44 жилийн урт хугацааны бизнесийн тухай юм.
-ХОГ-ний дүн болон ТЭЗҮ дээр та багцаалсан тоо хэлэх боломж байна уу. Монголчуудад ирэх өгөөж нь ямар байх вэ?

-Энэ бол нийтдээ 8 тэрбум ам.долларын ашгийг хэрхэн хувааж авах вэ гэдэг хүрээний асуудал юм. Ажлын байр нэмэгдэнэ. 1400 ажлын байрны 90 хувьд нь Дорноговь аймгийн иргэд ажиллана. Дэд бүтэц, бусад туслан гүйцэтгэх ажил гээд явахаар энэ нэлээд цар хүрээтэй.

-Орон нутгийн иргэдтэй хэр зөрчилтэй байгаа вэ. Соён гэгээрүүлэх ажлыг та бүхэн хэр хийж байна вэ?

-Орон нутагт үе шаттай ажил хийгээд явж байна. Бид баримтат кино хийлээ. Нутгийн иргэд үүнийг харьцангуй ойлгодог болсон. Яагаад гэхээр тэнд ихэнх нь нутгийн иргэд ажиллаж байна.

-Нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэлээ. Төсөлд шаардлагатай мэргэжилтнүүдийн тухайд?

-Уул уурхайн ажил тул ихэвчлэн геологичид ажиллана. Өнгөрсөн хориод жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр хүмүүс бэлдсэн. Дандаа франц хэлтэй монгол залуус ажиллаж байна. Нарийн мэргэшсэн ганц нэг франц бусад нь дандаа монголчууд байгаа. 100 хувь гэж ойлгож болно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-20 11:26

ene tamhinii naimaagaar gadaad yaamnaas huugduj baisan l###r yaahaaraa mon atomiin zahiral bolcn yavj baidag umbee. hezeenii tom artai huur vee

зочин
зочин
2023-05-20 18:13

монголчууд нь тэгээд нарийн мэрэгжээгүй, франц хэлтэй шахааны хүмүүс гэсэн үг үү

Зочин
Зочин
2023-05-21 19:04

Орос, хятад мэтийн улсын гадны гар хөлүүд улс орноо хохироогообольцгоо. Ураны нунтаг гарган авах нь ямар ч аюцулгүй. Бүх дэлхий муранаа ашиглахаар яарч байна .Үнэндээ ураны түлшээр ажилладаг АЦС бол огт хоргүй. байг�##�ьд эээлтэй цахилгаан гаргагч шүү дээ. Бид 30-аад жил саад боллоо.

Зочин
Зочин
2023-05-22 10:21
Reply to  Зочин

Урвагч уран аюултай монолд ураан олборлож болохгүй

Unshigch
Unshigch
2023-05-22 04:19

Uran -aa hoosortol uhuulaad guilgachingiin guilgachin bolson afrikiin ulsuud France -iig yzen yaddag…. France horongotnyyd tednii bogsiig doloogch afrikiin ulsuudiin tord garsan huvalzuud hagartlaa bayjij, afric uuh usgyi elsen tsol bolson…
Uran -ii yildveriin ezed France-s ongots hologlon irj dotood huvalzuudiin hamtaar ajilchdiig tashuurdaj , tsergyydeer zoduuldag,

Зочин
Зочин
2023-05-22 10:20

Моголд цөмийн юу ч хэрэггүй, ураан ухаж улсыг минь хорлуулах гэсэн бузар хар санаагаа �######�уул, тэр францдаа очиж амьдарх нь яасийн аан, мон атом �######�аааа

Зочин
Зочин
2023-05-22 10:23

Ий мон атом бүү үзэгд , д�##�д ор, бүү сонсогд,

Зочин
Зочин
2023-05-22 10:26

Уран ухв�##� Монгол газар шороо хордож м�##� нь үхэж хүн нь гажиг төрж харин энэ хүний компань хагартлаа баяжиж , хойч үеээ зовоох юм бн тиймуу!

Зочин
Зочин
2023-05-22 10:30

Үс чинь бур�##�таад үүдэн шүд чинь унаад , ухаан мэдрэлээ �##�даад зөнөх үед чи улс эх ороноо , монгол м�##�чидыг яаасан их зовоосон гэдгээ гашуудаж зүрэх чинь гашуудах үе ирэх вий, одоо болиоо насны эцэст харамсагүйн тулд натхаа зогсоо

Зочин
Зочин
2023-05-22 10:32

Ирээдүйд та нарыг бүр байхгүй болсоны дараа Мон атом монголын түүхэн номон дээр байг�##�ь сүйтгэгчид урвагч гэж бичүүлэхвии дээ

Холбоотой мэдээ

Back to top button