ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ам.долларын ханш чангарч, юанийн ханш үргэлжлэн унах төлөвтэй байна

Хятадын эдийн засаг цар тахлын дараа эргэн нээгдсэнээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жилд хурдасна хэмээн тооцоолж буй. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр сарын эдийн засгийн тоймд дурдсанаар Хятад бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, 5.1 хувьд хүргэх төлөвтэй байна хэмээжээ.

Хятадын эдийн засгийг ийм хэмжээнд өснө хэмээн тооцоолох нь том үзүүлэлт билээ. Тус улс нь гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурласан хөгжлийн загвараас илүүтэйгээр дотоод эдийн засгийн чадавхад тулгуурласан хөгжлийн загвар руу шилжиж байгаа.

Тиймээс ч Хятадын эдийн засгийн огцом өсөлт нь мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж байгаа тул юанийн ам.долларын эсрэг ханш үргэлжлэн унах тооцоотой байна. Тодруулбал, ирэх гурван сарын хугацаанд юанийн ам.доллартой харьцах ханш 7.1-д хүрнэ хэмээн "Goldman Sachs" таамаглалаа.

Даваа гарагийн байдлаар ам.доллартой харьцах юанийн ханш 7.035 орчим байсан юм. Нэгдүгээр сарын сүүл үеэс хойш юань ам.долларын эсрэг дөрвөн хувиар унасан. Мөн Стандарт Чартеред банкны Хятадын макро стратегийн хэлтсийн дарга Бекки Лю юанийн ханш үргэлжлэн буурах төлөвтэй байгааг онцоллоо.

Тэрбээр "Зээлийн хүүгийн зөрүү их хэвээр байна. Тиймээс эрсдэлээс хамгаалах сангууд юанийг санхүүжилтийн валют болгон ашигласаар байгаа. Юанийн ханш богино хугацаанд өсөх боломж байхгүй" хэмээн мэдэгдэв.

Хятадын хувьд юанийн ханшаа сулруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлогыг баримталж буй. Тиймээс тэдний хувьд валютын ханш буурсан нь давуу талтай билээ.

Нөгөө талаас АНУ-ыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлах эрсдэлтэй тул өрийн таазыг шинэчлэх хэрэгтэй хэмээн Сангийн сайд нь удаа дараа мэдээлсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намын тэргүүн Кевин МакКарти нарын өрийн таазны талаар хэлэлцээр хийхээр уулзсан нь үр дүнтэй байгаа боловч тохиролцоонд хараахан хүрээгүй юм

Гэсэн ч талуудын яриа хэлэлцээр ахицтай байгаатай зэрэгцээд ам.долларын ханш чангарлаа. Судлаачдын таамаглалаар ам.долларын ханш чангарсан нь юанийн ам.доллартой харьцах ханшийн уналтад шууд нөлөөлнө хэмээж буй.

Харин манай улсын хувьд он гарсан эхний таван сарын байдлаар нэг юань 519.75 төгрөгтэй тэнцэж байсан нь хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт байв.

Тэгвэл юанийн төгрөгтэй харьцах ханш гуравдугаар сарын 24-нөөс хойш эрчимтэй буурч, Монголбанкны зарласан ханшаар өнөөдрийн байдлаар 491.76 төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-24 08:43

Долларын ханш унана шүү хүмүүсээ

Зочин
Зочин
2023-05-24 09:24

Энэ монгол банкныхан болон мэдээлэлд ойр байдаг сайл их хурлын гишүүд өөрсдөө баахан доллар авч банканд хийчихээд зориуд долларын ханшийг өсгөсөн. Иймд энэ шун�##�тнууд одоо та нар болноо. Наад долларынхаа ханшийг бууруулаөчээ.

Зочин
Зочин
2023-05-29 16:04

49төгоөг л байсан шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button