Нийгэм мэдээ

Хоригдол эргэлтийн өрөөнд эхнэрээ хөнөөж, өөрийгөө егүүтгэснийг МАРГААШ НЬ мэджээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 425-р нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Тус хоригдол 24 цагийн эргэлтэд гарсан байсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар эргэлтээр ирсэн эхнэрээ ийн хөнөөж, дараа нь өөрийнхөө амийг хороосон байж болзошгүй. Хорих ангийн хараа хяналт, зохион байгуулалтын асуудал хөндөгдөж буй учир ШШГЕГ-ынхан хэргийг ихэд нууцалж буй бололтой.

Тухайн хоригдол 31 настай байсан бөгөөд хулгайн гэмт хэргээр шүүхээс гурван жилийн ял сонсож, 2022 оны тавдугаар сараас хоригдож эхлээд байжээ. Харин хохирогч эмэгтэй 27 настай байсан аж.

Хэрэг 22-23-нд шилжих шөнийн 22.00-23.00 цаг орчимд болсон байна. Шөнийн цагаар ийм харамсалтай хэрэг болсныг хорих ангийн алба хаагчид маргааш өглөө нь мэдсэн гэгдэж байна.

Мөн хоригдол 24 цагаар эргэлтэд гараад байсан нь үнэн бөгөөд эргэлтийн байр нь хорих анги дотроо байрладаг. Гэвчиг тэнд эхнэртэйгээ уулзсан хоригдол хүний амь хороон, өөрийгөө егүүтгэснийг шөнөжин хорих ангийн алба хаагчид мэдээгүй болж таарч байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амарсанаа
Амарсанаа
2023-05-24 08:50

Саяхан бас хоригдол оргосныг нуугаад л өнгөрсөн. Амарсанаа гээд цагдаагийн хүн ирээд холион бантан их хийж байгаа даа. Хүрэлсүхийн дүү нь болохоор зүгээр өнгөрнө биздээ.

бат
бат
2023-05-24 14:24

Хүүкийн төрсөн дүү юмуу ?

Зочин
Зочин
2023-05-24 08:53

Дарга нарт нь хариуцлага тооц. Хүний амь ийм хямдхан болсон юм уу

Зочин
Зочин
2023-05-24 09:06

Еээ хорих анги байж юугааа хийж байдаг улсууд вэ

Зочин
Зочин
2023-05-24 09:17

Ийм хариуцлагагүй төрийн �##�ба хаагчид байж болохгүй. ШШГЕГ-ын дарга, дэд дарга, тухайн ангийн захирагч, орлогч, мөн тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан бүх �##�бан хаагчийг ажлаас нь чөлөөлж эрүүгийн хэрэг үүсгэн ш�##�гах хэрэгтэй. Хоногийн эргэлт мэргэлт гэсэн ийм тэнэг юмаа болио хорих газар л хорих газар л байх ёстой.

Иргэн
Иргэн
2023-05-24 09:56

Хорих ангийнхан хариуцлага, анхаар�##�атай баймаарсан даа. Яагаад хариуцлага сахилга дэг журамаа сахиагүй юм бол, ухамсар дорой монголчууд аас үл бүтэх гэмт хэрэг гарсаар л бна, гарахгүй гэхийн бат�##�гаа огт бхгүй болжээ.

Зочин
Зочин
2023-05-24 11:51

Хүний амь яах вэ, нүхэнд үхсэн адуу минь

Зочин
Зочин
2023-05-24 15:04

НЭГ ИХ ДЭЛГЭЭД БАЙХ САЙХАН МЭДЭЭ БИШ.

Зочин
Зочин
2023-05-24 18:29

ЦАГДАА БАЙСАН ГАР ШОРОН МАНАНА ГЭДЭГ БОЛ ҮЛГЭР ЭНЭ ЧИНЬ ШААЛ ӨӨР САЛБАР ШОРОН БОЛ ШОРОН ЭНЭ НӨХӨР ӨШӨӨ САМАРНАА ОДОО ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ БИЙ БОЛЧИХЛОО ЭНЭ ХАЛЗАН ТОЛГОЙТОЙ ГАРЫГ ХӨРӨӨН ДУУ ХЭРЭЭН ДУУНААС ӨӨР АНИРГҮЙ ГАЗАР ХЯНАГЧААР ЯВУУЛЖ БОЛОХ ЮМ

Мэдэхгүй 24 цагийн эргэлт.
Мэдэхгүй 24 цагийн эргэлт.
2023-05-24 19:58

24 цагийн дараа л мэднэ.

Зочин3r
Зочин3r
2023-05-24 20:53

Shorongiin ataman ehneriig avah geed 2lang n altsiin bishuu.bi arai ih kino uztsen uu.

Shdhx
Shdhx
2023-05-25 01:35
Reply to  Зочин3r

Tiim l bailguidee. Zugeer hulgain hereg ym chn neeh tiim surtei setgetsiin asuudaltai hun bish l bh.

Холбоотой мэдээ

Back to top button