НИЙГЭМНийгэм мэдээ

Увсаас нийслэлийг унадаг дугуйгаар зорих багийн ахлагч Ш.Дөлгөөн: Бид 8-9 хоногт 1336 км-ыг туулна

Увс аймгийн Унадаг дугуйн холбооны баг тамирчид Улаанбаатар хотыг зорих гэж буй. Энэ талаар Увсын шонхрууд клубийн багш, дасгалжуулагч, дэд мастер Ш.Дөлгөөнөөс тодрууллаа.

-Танай холбоо хэдэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байгаа вэ?

-Манай холбоонд гишүүнчлэлийн үнэмлэхтэй 68 дугуйчин байдаг. Дугуйчид маань 16-68 насныхан юм.

-Яагаад нийслэлийг зорих болов?

-Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл 1336 киллометр байдаг. Энэ урт замыг дугуйгаар, олон хүний баг бүрэлдэхүүнтэй туулж үзэх нь бидний мөрөөдөл байсан юм. Энэ мөрөөдлөө бодит болгоход багахан хугацаа үлдлээ. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудыг дэргэдээс нь тольдож явах нь их хувь заяа гэж бодож байна.

-Хэзээ нийслэлийг зорихоор төлөвлөв. Нийт хэчнээн хоногт энэ замыг туулах тооцоолол гаргасан бэ?

-Баг бүрэлдэхүүний зүгээс зургаадугаар сарын 8-нд нийслэлийг зорих төлөвлөгөөтэй байгаа. Бид 8-9 хоногт 1336 киллометрыг туулах боломжтой гэсэн тооцоолол хийсэн.

-Багийн бүрэлдэхүүнээ хэчнээн хүнтэй байхаар тооцоолж, бэлтгэлээ хийж байгаа вэ?

-Урьдчилсан байдлаар 13 хүн явахаар бэлдэж байна. Эцсийн байдлаар багийн гишүүдийн бүрэлдэхүүнийг товлож дуусаагүй. Гишүүдийн тоо нэмэгдэж, эсвэл хасагдах магадлалтай.

-Хэчнээн насны гишүүд багийг бүрдүүлэв?

-Баг тамирчдын хувьд 30-60 насныхан бүртгүүлсэн. Бид насанд хүрээгүй тамирчдаа энэ аялалд багтаагаагүй.

-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Унах дугуй болон хувцас жигдрэлтийн асуудлаа шийдсэн. Бусад нөөц, хоол хүнсний асуудлыг хараахан шийдээгүй байна.  

-Нийслэл хотод ирэх хүртэлх зардлыг тооцсон уу. Хэдэн төгрөгийн тооцоолол гарсан бэ?

-Бидэнд ивээн тэтгэгч байгууллага одоогоор байхгүй. Тиймээс дугуйчид өөрсдийн хэрэглээний зардлаа бүрдүүлэх шаардлага тулгарсан. Хувцас хэрэглэл, шатахуун түлш болон бусад зардлыг тооцож үзэхэд нэг дугуйчнаас дунджаар 500 мянган төгрөгийн зардал гарна гэх тооцоолол бий. Аймгийн Засаг даргын тамгын, цагдаагийн болон эрүүл мэндийн газар, мөн томоохон албан байгууллагуудаас тусламж, дэмжлэг хүсэж уулзалт хийх бодол бий.

-Шатахуун түлш шаардлагатай хэрэг үү. Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

-Тамирчид бусдаасаа салж хоцрох, ядрах, бие нь муудах гэх мэт эрсдэл учирч болзошгүй. Тиймээс уг асуудлаас сэргийлж хоёр машинтай хүмүүс аюулгүй байдлыг хангаж, хамт явна.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо гоё шмуул шавьжгүй сайхан цаг, харшилгүй бол явж байх хэрэгтэй.

Зочин
Зочин

ЯАСАН ЗАВТАЙ ДҮРВЭДҮҮД ВЭ? ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ДАЛЧИГНАЛДАЖ БАЙГААН ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ УНЖУУЛААД НААНАА БАЙЦГАА ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР ХӨДӨӨГИЙН МАЛЧДАД ТУСЛА

Холбоотой мэдээ

Back to top button