Утасны төлбөр хоцроовол бичигддэг хар жагсаалт тусгай санг "цөлмөгч"-дөд хамаардаггүй

Энгийн иргэд авсан зээлийнхээ төлөлтийг хоцроосон тохиолдолд Монголбанкны хар жагсаалтад ордог. Харин БЗС-гаас зээл аваад төлөлгүй удагсад хар жагсаалтад нэр цохогдохгүй, өртэй гэдгээ ч мэдэхгүй байна.
Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлж, мэдээлэл хүлээн авах эрх бүхий 600 орчим аж ахуйн нэгж байдаг. Үүнд:
- Арилжааны банк
- Банк бус санхүүгийн байгууллага
- Хадгаламж зээлийн хоршоо
- Үүрэн холбооны операторууд багтдаг аж.
Тэгэхээр лизингийн, цаашилбал утасны дугаарын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, хоцроосон иргэн “хар жагсаалт”-д шууд бүртгэгдэх юм. Хэрэв энэ жагсаалтад орсон тохиолдолд хар толбыг зургаан жилийн туршид "хусавч" ариладаггүй.
Харин дотоодын их сургуулиудад “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцаж төгссөн төгсөгчид сургууль төгссөн өдрөөс эхлэн зургаан жил хүртэлх хугацаанд сар бүр төлж барагдуулах ёстой. Ингэхдээ зээлдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ганцхан удаа эргэн төлөх хугацааг хоёр жил хүртэл сунгаж болно гэсэн байна. Мөн тэдний диплом барьцаа болон үлддэг аж. Гэхдээ авсан зээлээ эргүүлэн төлөхгүй бол хэрхэх вэ гэсэн гэсэн нөхцөл алга.
Харин гадаадын их дээд сургуулиудад суралцахаар зээл аваад төлөөгүй зээлдэгч нарт хамаатуулах журам одоогоор байхгүй байна.
Энгийн иргэд утасны лизингийн төлбөрөө хоцрооход л хар жагсаалтад ордог байхад хэдэн зуун саяыг авчхаад төлөөгүй, олон жил болж буй нэрсийн жагсаалтыг бид БЗС-гийн нээлттэй мэдээллээс харсан.
Олон нийт шүгэл үлээхдээ хамгийн гол нь тэгш эрх, тэгш байдлыг нэхэж байгаа. Тодорхой журам байхгүйгээс шалтгаалж, зээлээ заасан хугнацаанд нь төлөөгүй бол хэрхэх талаар ямар ч заалт, зохицуулалтгүй учир тэд БЗС-гийн мэдээлэл ил болох хүртэл явж иржээ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРАЙ ДЭНДҮҮ ЮМ. БИ ӨӨРӨӨ БАНКАНД БАРАГ Л ТОМООСОО 2 ДАХЬ ЗАХИРАЛТАЙ НЬ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН. МИНИЙ ЗЭЭЛИЙГ КОВИД Р ТӨЛӨТИЙГ НЬ 400К БАЙСНЫГ 900К БОЛГОЖ МӨН БҮГДИЙ ТӨЛЖ СҮҮЛИЙН 2 САР ӨВДӨӨД ХОЧОРСОН БОЛТОЛ 900К БИШ 500-300 К Р ТӨЛСӨН ЧИНЬ ҮЛДЭГДЭЛ 1 САЯ 600 БҮГДИЙН ТӨЛӨӨД АНГИЛАЛАА ЗАСУУЛЬЧ ГЭХЭД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН. БИД ЗЭЭЛИЙГ ХҮҮТЭЙТӨЛЖ БАЙГАА ЗӨВ ЗҮГЭЭР СУУЖ МӨНГӨ ОЛЖ БАЙЖ ЭНЭ МОНГОЛ БАНКНЫ ЖАРГСААЛТЫГ БҮР МӨСӨН БОЛИУЛМААР БАЙНА
АРА дэндүү юм авч болох бүх зүйлийг булааж авчаад ичих нүүргүй бизнес газар хөгжил сург�##�т бүх зүйлийг авсан байна ш дээ
And tumen olon shuu
Хохь чинь �####�нууд Сонгууль болгоноор нохой шиг долоож МАН аа гарга
төр засаг нь сангуудыг монгол банкны зээлийн сантай холбоочээ зээл бол зээл ш дээ