БЗС-гаас гадна "Эрдэнэт", "Монголросцветмет", АМГТГ, ИНЕГ-ыг ч шалгах учиртай

Боловсролын зээлийн сан сүүлийн 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Үндсэн зорилго чиглэл нь дотоодын болон гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах шинэ залуу боловсон хүчнүүдэд санхүүгийн дэмжлэг олгох.
Хяналтгүй, холбогдох хууль эрх зүйн журам, зохицуулалт султай явж ирсэн нь харин өнөөгийн нийгэмд иргэдийн бухимдах шалтгаан, улс төрийн халуун сэдэв болоод байна.
Гэвчиг, ийм хэлбэрийн асуудал зөвхөн Боловсролын зээлийн сан дээр болсон гэвэл өрөөсгөл. Төрийн өмчийн томоохон компаниуд, агентлагууд дэргэдээ сургалтын дэмжлэг олгох сантай. Түүнийх нь шийдвэр, сонгон шалгаруулалт шууд удирдлагаас хараат шинжтэй явж ирснийг санууштай.
Нэгт, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ. Хамгийн их татвар төлөгч, Монгол Улсын эдийн засгийн "саалийн үнээ" эл компани дэргэдээ сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг зохицуулалттай. Ингэхдээ ажилчид, албан хаагчдынхаа хүүхдүүдийг дэмжинэ гэсэн журамтай. Үе, үеийн дарга нарынх нь хүүхдүүд "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр гадаадад суралцсан баримт дэлгэгддэг. Ер зах замбараагүй их зарцуулалт "Эрдэнэт"-ийн шилэн данснаас гарч ирдэг.
Хоёрт, "Монголросцветмет" ТӨҮГ-ыг дурдаж болж байна. Тус компанийн захирлаар ажиллаж байсан Г.Ёндон хүүхдийнхээ ЕБС-ийн сургалтын төлбөрийг байгууллагын данснаас төлчихсөн баримт УУХҮ-ийн сайд болоход нь дэлгэгдэж байв. Энэ мөн л төрийн өмчит аж ахуйн нэгж. Татвар төлөгчдийн мөнгө.
Гуравт, АМГТГ-ын дэргэдэх сургалтын дэмжлэг үзүүлэх санг ч нэрлэж болно. Тус сангаас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболдын хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн баримт дэлгэгдсэн.
Дөрөвт, ИНЕГ-ын дурдаж болно. Тус байгууллагад ажилладаг дарга, албан хаагчдын маш олон хүүхэд энэ зардлаар гадаадад суралцсан баримтыг бид хоёр цуврал нийтлэлээр өмнө нь бичиж байсан билээ.
Бидний өмнө нь нийтэлсэн НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар контентыг ЭНД дарж уншина уу
мөн НЭРС 2: Эцэг эхийнхээ буянаар ИНЕГ-ын зардлаар сурсан ч, эх орондоо ажилладаггүй хүүхдүүд контентыг ЭНД дарж унших боломжтой.
Өөрөөр хэлбэл, "Шилэн" ажиллагааны хүрээнд шүгэл үлээж буй Засгийн газрын сайшаалтай тал олон. Нийгмээрээ дэмжиж, гажуудлыг засах чиглэлд олон нийтийн урсгал чиглэх учиртай. Харин энэ "дайн"-аар МАН-ын эрх баригчид парламент дахь сөрөг хүчнүүдээ харлуулах, ирэх сонгуульд нам дотроосоо ч "тойрог суллах" тактик баримталж байж болохг ч анзаарууштай юм.
Төрийн мөнгөөр хүүхдүүдээ сургасан, даргаас, эрх мэдлээс шууд хамааралтай ийм зарцуулалт Боловсролын зээлийн сангаас гадна дээр дурдсан байгууллагуудад илүү их. Илүү замбараагүй. Ямар сонгон шалгаруулалт, ямар журам үйлчилдэг, доод шатны албан хаагчдын хүүхдүүдэд боломж нь нээлттэй эсэх тодорхойгүй.
Харин Боловсролын зээлийн сан сүүлийн 30 жилд энгийн иргэдийн олон хүүхдэд буцалтгүй тусламж, зээл, тэтгэлэг олгон, дэмжсээр ирсэн нь ч үнэн билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмэн ядуу, улс орон мөнгөгүй байх нэг шалтгаан. Өлөн новшнууд. Хянаж шалгана гээд ард түмний татвараас цалин аваад сууж байдаг хүмүүс ажлаа хийе
энэд санаас их мөнгө хулгайд алдагдсан
Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийн үед Оюунэрдэнэ Амарбаясгалан 2 цөм шаасан...тэгээд Бадамсүрэн өвгөнийг зайлуулж чадахгүй удсан гэж ярьдагийн. Үнэн байх шүү. Шалгаарай
эрдэнэт үйлдвэрт шалгалт оруулах хэрэгтэй тэр тусмаа хурган гэгдэх дарга нарыг нь шалгах цаг нь болсон
Яриад л байдаг бичээд л байдаг хөрөнгийг хурааж өр зээлээ авч хариуцлага тооцож чадахгүй хэдэн муусайн сэтгүүлчид л нэр нүүрээ барж та нарын өмнөөс дугараад байгаа юм биш үү? Хөдлөөч шүүх прокурор АТГ Цагдаа Тагнуул гээд татвар төлөгчийн кармааг ухдаг олон байгууллага байгаа биздээ
тэр их төлбөр төлүүлсэн хүүхдүүд нь сургуулиа төгсдөг юм болов уу,мөн тэр мэргэжлээрээ ажилладаг юм болов уу
Би нисгэгч хүн. Манай ИНЕГ бол ёстой цадигаа алдсан. Нисэхийн бус дарга нар манай нисэхэд улс төрийн томилолтоор маш их ирдэг. Тэд мөнгө л идэх гэж ирдэг. Ингээд манайхны шуналтай зарим нэг нөхдүүдтэй нийлж нисэхийн мөнгөөр гадагш нь хэдэн мянган хүүхэд сургуульд явуулдаг. Тэднээс төгс ирээд ажиллаж байгаа нь тун цөөхөн. ИНЕГ-ыг шалгах ёстой. Их юм гарна даа.
Авилгалын системээс төрөө цэвэрлэхийн тулд ирэх сонгуулиар бүх сонгогч одоогийн аймгийн засаг дарга, агентлагийн дарга захирлаас дээш албан тушаалтай нэг ч хүнийг Их Хурлын гишүүнээр сонгохгүй, тийм хүмүүсийг нэрсийн жагсааландаа оруулсан нэг ч намд ( Намын жагсаалтаар санал өгөхөд) санал өгөхгүй байж чадвал авилгын системийн савраас монгол төрийн аварч болно. Ингэхийн тулд "Манай нам", "Манай нутаг" гэдэг гайтай үзлээ хол таягдан хаях хэрэгтэй. Хулгай ч бол манай, танай ялгаагүй хорт этгээд мөн гэдэг үнэнийг ойлгож тэвчиж чалах нь чухал. Аз болоход санал нууц шүү дээ. Зоволтгүй. Бүх юм сонгогч бүрээс л шалтгаална.
Ёндон дахиад л шунал ил болж бна энэ нөхөр яаж мултраад бдаг юм болоо еөкөө