Д.Ганзоригийн зөв гэж үзэж, Г.Батбаярын гомдлыг хэрэгссэнгүй

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хороо өчигдөр /2023.05.25/ хэлэлцжээ.
Тэднийг “Гурван шатны шүүхээр шийтгэгдээд байсан С.Баярцогтын хэрэгт хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан" гэх агуулга бүхий өргөдлийг өмгөөлөгч Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд АТГ-т гаргажээ.
АТГ энэ гомдлыг хянаад 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг.
Тус хороо эдгээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү хурал зарласан.
Улмаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагуу “...Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батбаяр нь нөгөө танхай охины аав эцэгийн шийрийг хатаах зэрлэг охинтой айл аймшиг
Шантаажчин хулгайч Батбаяр гэгчийн өмгөөлөх эрхийг хассан гэж үнэн үү