Нийгэм мэдээ

Эшлэлүүд: Д.Чойжамц хамба Х Богд хэрхэн тодорсон талаар дэлгэрэнгүй ярилаа

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамцтай Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг ярилцжээ.

Ярилцлага илэн далангүй, сонирхолтой өрнөсөн байна. Энэ үеэр сүүлийн саруудад олон нийтийн анхаарлыг татсан Х Богд хэрхэн тодорсон тухай дэлгэрэнгүй хариултууд өгчээ.

Хариултаас зарим сонирхолтой хэсгийг эшлэл болгон хүргэж байна.

Манай Богдсын түүхийг судлахад бүгд л тухайн цаг үе, нийгмийнхээ захиалгаар гарч ирсэн байдаг. 

2009 онд буюу бүтэн арван жилийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Богдыгоо ахин залсан. Ингээд Монгол улсын иргэн болж, Монголын бурханы шашны тэргүүнээр заларч байгаад 2012 онд таалал төгслөө.

2013-2015 онуудад зөвхөн судалгаа шинжилгээний ажил л явагдсан. Энэ үйл явц нарийн төвөгтэй юм байна билээ. Дараа нь томоохон хийдүүдийн хамба лам нар, хутагт хувилгаад, гэвш, гавж нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх ажлын хэсгээс явуулсан судалгааны хүрээнд олон арван мянган хүүхдийн нэрс бүхий мэдээллийг цуглуулсан. Газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр нарийвчлан судалсаны дүнд 11 хүүхэд шалгарч үлдсэн. Хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхэд дээр нарийвчилсан шинжилгээ хийгдсэн. 

Цугласан хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр сууцгаагаад л, орчныг сониучирхан харцгааж байсан. Ганц нэг нь босож явж, холхиж үзсэн. Тэр таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байсан. Бусад нь огт хүрээгүй. Энэ хүүхэд бол шууд тэр шашны хэрэглэгдэхүүнүүд дээр очсон. Өөрийнх нь өдөр тутам ном уншдаг байдаг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүчихсэн. Шууд л олж аваад зүүчихэж байгаа юм. Өөрийнх нь үргэлж хэрэглэдэг хайртай эрхи нь л дээ. Тэгсэнээ тэр дотроос хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргаж байгаа юм. Яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таниж олж авсан. 

Тунамал сайхан Богдыгоо
Туулай жилдээ зална даа ...гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан юм билээ. Үнэхээрийн тунамал сайхан Богд заларсан. 

Төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн томоохон илрэл Х дугаар Богдыг тодруулахад ажиглагдсан даа. Гуравдугаарт, Богд гарч ирснээрээ монголчуудын эв нэгдэл, ёс зүй, дээрээс нь гадаад дотоод нэр төр, энхтайванч бодлогод яах аргагүй ач тусаа өгөх юм. 

X Богдын тодруулан зарлах энэ эхэн үе л жаахан бэрхшээлтэй юм гарч магадгүй. Үүнээс хойш бол ямар ч асуудал байхгүй сайхан болно доо.

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ.

Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан. Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. Тийм учраас хүүхдийн талаасаа ямар нэгэн шинж тэмдэг тодорхой мэдэгдэх хүртэл бид хүлээсэн. Гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхөд нэлээн хэцүү байдаг юм байна лээ. Тэгээд овоо болоод дөрөв таван нас хүрээд ирэхийнхээ алдад илүү шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлж байгаа юм.

Сүүлдээ эцэг эхэд нь мэдэгдэхүйц хэмжээний шинж тэмдгүүд илэрсэн байхаа. Тийм учраас тээж байсан тээнэгэлзээ аажмаар тайлагдах аяс орж, бид харилцан ойлголцож эхэлсэн. Гандан дээр авчраад, Богдын Лавранд нь оруулаад харж байхад тэр өндөр сэнтий дээр шууд өөрөө авирч очоод суучихаж байгаа юм. Тэгээд хонхоо нэг цохиж үзээд л, урдах юмнуудаа барьж тавьж, нааш нь цааш нь болгож үзээд л... Эцэг эх нь “миний хүү буугаарай, болохгүй ээ” гээд буулгах гээд, хөөрхий. Өөрийнхөө суух ёстой газар суухаас яахав дээ. Тэгээд өөрөө авирч гарч ирж сууж байгаад гүнцгээ (хоолоо) зооглочихоод босоод явж байгаа юм. 

...X Богдын институт бол бүх дэг ёсны дагуу байна. Шашны дэг журмаараа л явна. Бурханы шашны мэдлэг ухаан, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг өв тэгш олгох бэлтгэл ажлууд хийгдэж байгаа.

Ярилцлагынг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-25 17:08

БОГДТОН ТОДРОО Л БИЗ ЭНЭ НЬ ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙНАА САЙХАН БОГДТОЙ БОЛЧИХЛОО ЭНЭ ЦАГ ҮЕ НИЙГМИЙН ЗАХИАЛГА БИЗ ДЭЭ.БОГД Ч ЯАХ ВЭ? СҮСЭГТЭН ОЛНЫ ТААЛАЛД НИЙЦНЭ БАЙХ.ХАРИН БИД ХУЛГАЙЧУУДАА ЯАХЫН БОЛЖ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ИРГЭДЭЭ СӨХРҮҮЛЭЭД ЭХЭЛЛЭЭ ЭНЭ МУУХАЙ ХОГИЙН УЛС ТӨР ӨӨРӨӨ ИХ ЗАВААН ЮМ.ХҮНИЙГ ХҮН БИШ АРААТАН САДИСТ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ ТАЧААЛЫН ЗОЛИОС БОЛГОХ ЮМ ГЭР БҮЛИЙН АРИУН ЁС ЖИНХЭНЭ БЫСДА БОЛЖ ЭХНЭР НЬ ХОЁР ХӨЛӨӨ ЭГЦ ДЭЭШ НЬ ГОЗОЙЛГОН ХУДЛААГААСАА ОРИЛЖ УЛС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ГАРЧИХААД БАЙГААГ БОГД БОЛИУЛААРАЙ ЭНЭ БОЛ ИХ МУУХАЙ БӨГС ГОШНОГООРОО ХОЛБОГДСОН УЛС ТӨР ҮМХИЙРЭЭД ЯЛЗАРДАГ БАЙГА ШҮҮ

ЗочЗочин
ЗочЗочин
2023-05-25 20:02

Орчин үеийн Монголд богд ямар хэрэгтэй юм! Энэ “тодруулах” гэх үйл явц гэдгээ боддоо! Илбэ жилбэ үү, ямар ч шинжлэх ухааны үндэс �##�га? наана чинь! 10 настай хүүхдээр тоглохоо боль! Бидэнд шүтэж бишэрч барахааргүй өвөг дээдэс, уламжл�##�, ахуй маань байна!!! Наад ёстой утга учиргүй мунхарлаа тата!

ЗочЗочин
ЗочЗочин
2023-05-25 20:03

Нийгмийн захи�##�га гэв үү? Үүнийгээ шинжлэх ухаанчаар тайлбарлаадах!

Зочин
Зочин
2023-05-26 00:20

Үхсэний богд мөнгөөр тодорсон чой өөрөө шун�##�тай

Зочин
Зочин
2023-05-26 07:00

76 дотроос тодруулсан бол амар байх байж

Зочин
Зочин
2023-05-26 07:03

Чой хамбатан Батцагаан цогчин дуганыг хэрхэн бариулсан яг л тэр аргаараа богдыг тодруулсан байх даа. Мөнгө л бүхнийг шийдэх гээд байдаг үндсэн зарчимтай болоод байгаагаас төр, шашин, нийгэм ялзарч дуусч байна. Та минь ээ, бид ялзр-а-лын туйлд хүрээд байна шүү. Өдөр бүр хулгайн тухай бодож түүний барагдашгүй эх үүсвэртэй танилцаж сууна. Бидний хулгай шүү дээ. Үндэстний хулгай. Өдөр ирэх бүр хулгайтай хэр хамаар-а-лтайгаа мэдэрч сууна. Жишээ нь гэхэд энэ Чой хамба бол хулгайч. Нэг л юманд найдая. Юм улам муудаж байгаа бол сайжрах зам руугаа төдий хурдан дөхөж байна гэсэн үг гэж эрэлхэг цэрэг Швэйк айлдсан гэдэг.

Зочин
Зочин
2023-05-26 07:43

ЗА МУУ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ АЦ МИНЬ ИХ ГУЦАЖ БАЙЖ БАРУУН ДАЦНЫ САНЖААДАА ТОНГОРУУЛУУЛУУЗАЙ

Зочин
Зочин
2023-05-26 11:47

mongold boldog budilaantai tender shig argaar shaajdee

иргэн
иргэн
2023-05-26 14:32

Өөрөө хаанаас ирээд хаашаа явж байгаагаа мээх үү ???????ккккккккк

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button