Нийгэм мэдээ

ЭЦА-наас өчигдөр Боловсролын зээлийн санд холбогдох материалуудыг хурааж авчээ

Боловсролын зээлийн сангийн өнгөрсөн хугацаанд дахь гадаад сургалтын зээл, тэтгэлэгт холбогдох бүх цаасан баримт, материалыг ЭЦА-наас шалгахаар хурааж авсан байна.

ЭЦА өчигдөр материал хураах ажлыг зохион байгуулсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн ирэх долоо хоногоос Боловсролын зээлийн сангийн зээл олгох, тэглэн чөлөөлөхөд оролцоотой ажилласан албан тушаалтнуудаас мэдүүлэг авахаар дуудна гэжээ.

Энэ долоо хоногийн даваа гарагт ЭЦА, АТГ хамтарсан мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ Боловсролын зээлийн сангийн асуудлыг шалгаж эхэлж буйгаа илэрхийлсэн байдаг.

Боловсролын зээлийн сан анх 1993 онд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай оюутанд зээл олгоно гэж байгуулагдсан. 1997 оноос гадаадад сурах зээлийг олгож эхэлсэн. Харин өнөөг хүртэл 30 жил үйл ажиллагаа явуулахдаа хяналтгүй, хууль эрх зүйн тодорхой орчингүй (журам дутуу) явж ирсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсаны дараа мэдээлэл дэлгэгдсэнээр олон нийт шүгэл үлээж, улс төрчдийн хамаарал бүхий хүмүүст олгосон хариуцлагагүй зээлийн асуудлыг шахаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button