Гадаад мэдээ

Киев хотын үүсгэн байгуулагдсан ойн баяраар ОХУ томоохон цохилт өглөө

ОХУ-ын зэвсэгт хүчин ням гарагт (2023.05.28) буюу Киев үүсгэн байгуулагдсан ойн баярын өглөө тус хот руу олон тооны дроноор халдсан байна. Албаныхны мэдээлснээр энэхүү халдлага нь дайн эхэлснээс хойш тус хотод дроноор хийсэн хамгийн том халдлага болжээ.

Киев үүсгэн байгуулагдсаны ойн баяраа жил болгоны тавдугаар сарын 28-ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай. 1541 жилийн түүхтэй хотынхоо байгуулагдсан баярыг тэмдэглэхдээ Киевчүүд тусгай музейн үзвэр, шууд тоглолт болон гудамжны үзэсгэлэн худалдаа зохиодог юм. Украины агаарын хүчин Оросуудын илгээсэн 54 дроны 52-ыг нь амжилттай буудаж унагаасан байна. Тэдгээр дронууд нь Иранд үйлдвэрлэгдсэн хямд үнэтэй, байгаа мөргөн дэлбэрэх “камиказэ” зориулалттай аж. Дэлбэрсэн дроны хэсгүүд унасны улмаас 41 настай эрэгтэй амиа алдсан байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн тамгын газрын дарга Андрей Ермак халдлага болсны дараа “Украины түүх бол өөртөө итгэлгүй Оросуудын уур уцаарыг хүргэдэг зүйл” гэж өөрийн Телеграм хуудас дээрээ бичсэн юм. Киевийн цэргийн удирдах албаны дарга Сергей Попко халдлага хэд хэдэн үе шаттай явагдсан, үүний улмаас таван цагийн турш агаарын дохиоллыг ажиллуулсан гэжээ.

Дайн эхлээд 15 сар өнгөрсний дараа Украины зэвсэгт хүчний эсрэг довтолгоогоо эрчимжсэн. Агаарын цохилт өгөх нь багасаад ирсэн ОХУ үүнтэй зэрэгцэн харваж буй пуужин, дроны халдлагаа эрс нэмэгдүүлсэн билээ. Ингэхдээ Оросын арми Украины зэвсэгт хүчний логистикийн чухал цэгүүдийг онилж байгаа юм. Эсрэг довтолгоо эхлэхээс өмнөх хоёр сарын турш ОХУ-ын армийн агаарын цохилт бараг зогссон мэт байснаа долоо хоног тутам хэд хэдэн удаа халддаг болжээ. Ням гарагийн (2023.05.28) халдлага Бахмут хотын ойролцоох тулаан намжсан гэж Украины албан тушаалтнууд мэдээлсний дараа болсон байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2023-05-29 14:34

Оросын коммунист-фашист бодлого гэж яг энэ, зэрлэг хүчирхийлэл,доог тохуу, доомжлол..... ойн өдөр нь бөмбөгддөг... гэнээ

Зочин
Зочин
2023-05-29 15:28

Ерөнхий сайд асан Гэндэн, Амар нарыг улсын баяр наадмын өдөр, улс тунхагласны баярын өдрийг сонгож буудаж цаазаар авч байсан фашистууд шүү дээ.

Зочин
Зочин
2023-05-29 16:59

Оросын фашизм

Холбоотой мэдээ

Back to top button